1 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      2 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      3 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      4 ‘FUEL PRICE VOLATILITY POSES RISKS TO ECONOMIC STABILITY’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/24      5 KHARAKHORUM FESTIVAL: MONGOLIA WILL BUILD THE LARGEST 300-METER STAGE IN ASIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/24      6 MONGOLIA SEES 25.7% RISE IN FOREIGN ARRIVALS IN FIRST HALF OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/24      7 MONGOLIA BREAKS GROUND ON FIRST INDEPENDENT INSTITUTE OF INTERNATIONAL STUDIES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/24      8 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      9 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      10 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛСЫН COP17-ЫН МАНЛАЙЛЛЫГ ОЛОН УЛСЫН DIPLOMATIC WORLD СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨРИЙН ЗАРДЛЫН ТЭЛЭЛТ ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2 ДАХИН ӨСГӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА CITIBANK-ТАЙ ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛС АНХ УДАА ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР ОРОЛЦОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ₮2.1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсаас НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав www.montsame.mn

Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу долоодугаар сарын 22-ны өдөр тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана-тай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид тус комисстой хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.

"Хатагтай Армида Салсиа Алисжабана Монгол Улс, НҮБ-ын АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов. Түүнчлэн тэрбээр тус комиссын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцох гэж байгаа талаар мэдэгдэж, хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов".

НҮБ-ын АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн 5 комиссын нэг бөгөөд тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ази, Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын зохицуулах механизмыг тэргүүлдэг. Комиссын үйл ажиллагаа бүс нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогын олон талт асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, гишүүн улсын дунд хамтын ажиллагааг дэмжих, мөн бодлогын зөвлөмж өгөх, дүн шинжилгээ, судалгаа хийхэд чиглэдэг бөгөөд хөгжиж буй гишүүн улсын хүний нөөц, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг.


Батболд.Ш



Нийтэлсэн огноо2026-07-24