Ууцны мах кг нь 7-8 мянган төгрөгийн үнэтэй байна www.eagle.mn
Сар шинийн баярыг угтсан үндэсний үйлдвэрлэгчдийн “Амар байна уу-2023“ өргөтгөсөн үзэсгэлэн-худалдаа “Шинэ 100 айл” худалдааны шинэ төвд өчигдөр нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэн худалдаанд аймаг, орон нутаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна. Нийтдээ 1000 орчим аж ахуйн нэгжийн 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд дэлгэгджээ.
Зарим бараа бүтээгдэхүүний үнийг сонирхуулъя.
Хорхой ааруул кг нь 18-20 мянга,
Айраг литр нь 6-7 мянга,
Аарц нэг бөмблөг нь 5-6 мянга,
Ууц кг нь 7-8 мянга,
Лоовуузан малгай 350 мянга,
Гоёлын эрэгтэй, эмэгтэй малгай 450 мянга,
Халх малгай 200 мянга,
Дөрвөн талт тоорцог 105 мянга,
Эсгийн малгайнууд 75 мянга,
Хөөрөгний даалин 10 мянга.
Нийтэлсэн огноо2023-01-26