1 JOINT STUDY WITH CHINA SEEKS TO STOP DESERTIFICATION IN NE ASIA WWW.KOREA.NET PUBLISHED:2025/05/13      2 CELEBRATE EUROPE DAY AT THE NATIONAL PARK ON 17 MAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/13      3 UNITED AIRLINES EXPANDS PACIFIC NETWORK WITH NEWEST ROUTE FROM JAPAN TO MONGOLIA WWW.KUAM.COM PUBLISHED:2025/05/13      4 HOW A FORMER HERDER PROTECTED MONGOLIA’S VAST GRASSLANDS WWW.FAO.ORG PUBLISHED:2025/05/13      5 ULAANBAATAR TO RESTRICT LICENSE PLATES FOR VEHICLES OLDER THAN 10 YEARS STARTING JUNE 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/13      6 ULAANBAATAR AND BUDAPEST DISCUSS COLLABORATING IN INTRODUCING ECO-FRIENDLY WASTEWATER TREATMENT METHODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/13      7 HUNNU AIR LAUNCHED EMBRAER E2 SERVICES BETWEEN MONGOLIA AND CHINA WWW.AVIONEWS.IT  PUBLISHED:2025/05/13      8 EGUNE SECURES US$3.5M TO BUILD MONGOLIA’S CULTURALLY ROOTED AI FUTURE WWW.E27.CO PUBLISHED:2025/05/12      9 KT&G TO PLANT 10,000 TREES IN MONGOLIA IN CLIMATE PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/05/12      10 MINIMUM WAGE RAISED ANNUALLY DESPITE LEGAL TWO-YEAR SCHEDULE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/12      ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САНАЛ ТАВИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     УЛСЫН ДУГААР, ГЭРЧИЛГЭЭТЭЙ СУРРОН, МОПЕДЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     Б.АЛИМАА: 100 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨГРӨГИЙГ ГҮЙЛГЭЭНД ГАРГАСАН НЬ ТУСГААР ТОГТНОЛЫН ДАЙТАЙ ҮНЭ ЦЭНТЭЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ХУУЧИН ГОРИМДОО ШИЛЖИНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     17 АЙМГИЙН 202 СУМЫН 548 ОБЪЕКТ ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ТҮҮХИЙ ЭДИЙН ИМПОРТЫН ХАНГАМЖ, ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР 10 ХОНОГ АМРАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ТАСС: СИБИРИЙН ХҮЧ 2 ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛААР АВЧ ҮЗЭЭГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАСРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ХЯМД ҮНЭТЭЙ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12    

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна www.eagle.mn

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.
Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна.
Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.



Нийтэлсэн огноо2025-05-13