1 JOINT STUDY WITH CHINA SEEKS TO STOP DESERTIFICATION IN NE ASIA WWW.KOREA.NET PUBLISHED:2025/05/13      2 CELEBRATE EUROPE DAY AT THE NATIONAL PARK ON 17 MAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/13      3 UNITED AIRLINES EXPANDS PACIFIC NETWORK WITH NEWEST ROUTE FROM JAPAN TO MONGOLIA WWW.KUAM.COM PUBLISHED:2025/05/13      4 HOW A FORMER HERDER PROTECTED MONGOLIA’S VAST GRASSLANDS WWW.FAO.ORG PUBLISHED:2025/05/13      5 ULAANBAATAR TO RESTRICT LICENSE PLATES FOR VEHICLES OLDER THAN 10 YEARS STARTING JUNE 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/13      6 ULAANBAATAR AND BUDAPEST DISCUSS COLLABORATING IN INTRODUCING ECO-FRIENDLY WASTEWATER TREATMENT METHODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/13      7 HUNNU AIR LAUNCHED EMBRAER E2 SERVICES BETWEEN MONGOLIA AND CHINA WWW.AVIONEWS.IT  PUBLISHED:2025/05/13      8 EGUNE SECURES US$3.5M TO BUILD MONGOLIA’S CULTURALLY ROOTED AI FUTURE WWW.E27.CO PUBLISHED:2025/05/12      9 KT&G TO PLANT 10,000 TREES IN MONGOLIA IN CLIMATE PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/05/12      10 MINIMUM WAGE RAISED ANNUALLY DESPITE LEGAL TWO-YEAR SCHEDULE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/12      ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САНАЛ ТАВИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     УЛСЫН ДУГААР, ГЭРЧИЛГЭЭТЭЙ СУРРОН, МОПЕДЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     Б.АЛИМАА: 100 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨГРӨГИЙГ ГҮЙЛГЭЭНД ГАРГАСАН НЬ ТУСГААР ТОГТНОЛЫН ДАЙТАЙ ҮНЭ ЦЭНТЭЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ХУУЧИН ГОРИМДОО ШИЛЖИНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     17 АЙМГИЙН 202 СУМЫН 548 ОБЪЕКТ ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ТҮҮХИЙ ЭДИЙН ИМПОРТЫН ХАНГАМЖ, ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР 10 ХОНОГ АМРАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/13     ТАСС: СИБИРИЙН ХҮЧ 2 ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛААР АВЧ ҮЗЭЭГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАСРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ХЯМД ҮНЭТЭЙ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12    

Тэтгэврийн зээл хуучин горимдоо шилжинэ www.news.mn

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээллээ. Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн. Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэсэн юм.Тухайлбал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг шүүмжилсэн. Тэрбээр, "Иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа цаг үед хүмүүсийн аваад сурчихсан, хэмжээд сурчихсан, хэрэглээд сурчихсан, мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг хэцүү асуудал шүү Монголбанкыхаан. Судалгаа хийж байх гар хүрэхгүй дээ. Тэртээ тэргүй тэтгэврийн хэмжээ хангалттай биш байхад дээрээс нь нэмээд ингэж тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлана гэдэг хариуцлагагүй асуудал" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина. Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид энэ оноос жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна. Өмнө нь 3 хувийн хүүтэй хадгалуулдаг байсан. Түүнчлэн энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно.
Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулж байгаа банкуудтай тухайн банкнаас зээл авсан ахмадуудад хүүгийн хөнөглөлт үзүүлээч гэдэг хэлэлцээрийг эхлүүлнэ.
Одоо би шууд тэтгэврийн зээлийн хүү тэдэн хувиар буурна гэж хэлж чадахгүй. Бодлогын хүүнээс эхлээд олон зүйлийг харгалзан үзэж, зээлийн хүү тогтоно.  Удахгүй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхлэх нь гэж ойлгож болно" гэх мэдээллийг өгөөд байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур өндөрссөнөөр ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан байдаг. Үүнээс шалтгаалан ахмад настнууд дунджаар 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болсон юм.
Энэ талаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 240, мөн биечлэн 100 иргэн өргөдөл гомдол ирүүлсэн. Иймээс Л.Энх-Амгалан сайд дээрх хүсэлтийг төв банкны ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.


Нийтэлсэн огноо2025-05-13