1 MBD, THE COUNTRY REPRESENTATIVE OF RX GLOBAL IS GOING TO HOST MONGOLIAN EXHIBITORS TO 14TH “FASHION WORLD TOKYO”, JAPAN’S LARGEST INTERNATIONAL TRADE SHOW IN OCT THIS YEAR WWW.MONGOLIANBUSINESSDATABAASE.COM PUBLISHED:2023/03/23      2 EXPLAINER: DOES CHINA NEED MORE RUSSIAN GAS VIA THE POWER-OF-SIBERIA 2 PIPELINE? WWW.REUTERS.COM PUBLISHED:2023/03/23      3 PINSENT MASONS ADVISES IFC ON LANDMARK INVESTMENT IN MONGOLIA’S FIRST EVER GREEN BOND ISSUANCE WWW.PINSENTMASONS.COM PUBLISHED:2023/03/23      4 MONGOLIA MARKS WORLD WATER DAY WITH CONSERVATION DRIVE, AWARENESS EVENTS WWW.XINYHUANET.COM PUBLISHED:2023/03/23      5 ADB INVESTMENT PROGRAMME TO HELP GROW GREEN AGRIBUSINESS IN MONGOLIA WWW.FAREASTERNAGRICULTURE.COM  PUBLISHED:2023/03/23      6 1 KILLED, 2 MISSING IN MONGOLIA DUE TO SNOW AND DUST STORMS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2023/03/23      7 TODAY MARKS 42ND ANNIVERSARY OF MONGOLIA’S FIRST SPACE FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2023/03/23      8 US FOREST SERVICE TO OK LAND SWAP FOR RIO’S TINTO’S ARIZONA COPPER MINE BEFORE JULY WWW.REUTERS.COM PUBLISHED:2023/03/23      9 5,076 APARTMENTS TO BE PUT INTO USE THROUGH THE REDEVELOPMENT OF GER AREA IN 2023 WWW.GOGO.MN PUBLISHED:2023/03/21      10 FOREIGN TRADE TURNOVER REACHED USD 4.8 BILLION INCREASING BY 56.3% WWW.GOGO.MN PUBLISHED:2023/03/21      ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ИПОТЕКТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ТОО БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2023/03/23     ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 38.7 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2023/03/23     ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ТАЙЛАНД МОНГОЛ УЛС 109 ОРНООС 61 ДҮГЭЭРТ БИЧИГДЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2023/03/23     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 4.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2023/03/23     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙН 90% БУЮУ ₮11.6 ИХ НАЯД НЬ ИРГЭДИЙНХ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2023/03/23     ОН ГАРСНААС ХОЙШ СУУДЛЫН 12,491 АВТОМАШИН ИМПОРТООР ОРЖ ИРЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2023/03/23     ГУРВАН ЧИНГЭЛЭГ НҮҮРСЭН ЯНДАН ЭКСПОРТОД ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2023/03/23     ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫН ХЭМЖЭЭ 50 ХУВЬ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2023/03/23     АМЬД МАЛЫН ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 23 МЯНГАН ТОЛГОЙ ДАВЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2023/03/21     ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ I УЛИРАЛД БАГТААН БАНКНУУДААР ДАМЖУУЛАН ОЛГОНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2023/03/21    

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.4 хувиар нэмэгдлээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 (25.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай олборлолт 4.1 (32.1 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 499.7 (12.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн оны 12 дугаар сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.2 (15.4 хувь) тэрбум, борлуулалт 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 697.6 (21.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл мөн онд урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.1 (32.1 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 3.4 (2.1 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 576 (6.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 1.7 хувиас 2.7 дахин өсөж, харин хүрэн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмал өмнөх оныхоос 4.3–59.3 хувиар багаслаа.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс (99 хувь), цемент, спирт, цагаан архи, ус, ундаа, жүүс, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.5-79.6 хувиар өсөж, харин ноолууран сүлжмэл эдлэл, гурил, шингэн сүү, баяжуулсан нүүрс, нүүрсэн шахмал түлш, амны хаалт, малын мах, металл бэлдэц, янжуур тамхи, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.3–79.9 хувиар багасав.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.5 (22.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 4.6 (25.7 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэлийн борлуулалт 799.7 (15 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оныхоос 4.6 (25.7%) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 5.2 (2.3 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Гадаад зах зээлд 2022 онд урьдчилсан гүйцэтгэлээр 18.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 18 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт юм. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 48.6 хувийг металлын хүдэр, 46.5 хувийг нүүрс, 4.4 хувийг газрын тос, 0.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2022 оны 12 дугаар сард 201.6 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.5 нэгж хувиар өссөн аж.



Нийтэлсэн огноо2023-01-26