1 15,000+ HECTARES OF LAND REHABILITATED OVER PAST FIVE YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      2 KAKAO BANK EYES BIGGER ROLE IN MONGOLIA'S DIGITAL BANKING PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/06/16      3 CHINA, MONGOLIA VOW DEEPER TIES, SUPPORT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/06/16      4 MONGOLIA, CHINA SHOULD CONTINUE STRENGTHENING TRUST, SUPPORT TO MAINTAIN CORRECT DIRECTION OF BILATERAL TIES: CHINESE FM WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      5 MONGOLIA INAUGURATES CHINA-AIDED CENTRAL SEWAGE TREATMENT PLANT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/16      6 COAL-RICH MONGOLIA AIMS TO BOOST CHINA TRADE TIES DESPITE DEPENDENCE RISK WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/06/16      7 FOREIGN MINISTERS OF CHINA, MONGOLIA ISSUE JOINT PRESS COMMUNIQUE ON TIES, COOPERATION WWW.ENGLISH.WWW.GOV.CN PUBLISHED:2026/06/16      8 MONGOLIA SIGNS €17 MILLION LOAN TO UPGRADE ULAANBAATAR POWER GRID WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      9 PRC FOREIGN MINISTER WANG YI PAYS COURTESY CALL ON PRIME MINISTER UCHRAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/16      10 55 EURASIAN MUSEUM DIRECTORS CONVENE IN ULAANBAATAR FOR THE FIRST INTERNATIONAL CONFERENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/16      100 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ЭЛДЭВ” САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВЫГ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     МОНГОЛ УЛС ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     СОНСГОЛ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН ТӨСӨЛД ЦААСАН ДЭЭР БАЙДАГ ХЯТАД КОМПАНИУДЫГ ШАЛГАРУУЛСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     Г.ДАМДИННЯМ САЙДЫН ТУШААЛААР ХАЛЗАНБҮРГЭТЭЙ ТӨСЛИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛД 15 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     “ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ТАНАЙ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ЭНЭ САРААС ЭХЛЭН 5 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     262.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ НЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16     БНХАУ-ЫН ЭРЭЛТИЙН ТӨЛӨВ МОНГОЛЫН 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ШИЙДВЭРЛЭХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг ахиулав www.bloombergtv.mn

“Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" ангилалд тогтоолоо.Хуучин бондоо арилжиж, шинэ бонд гаргаад буй “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” ахиуллаа. Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" ангилалд тогтоолоо. Төлөвийг наймдугаар сарын 28-нд “Rating Watch Negative” буюу “Зэрэглэлийг бууруулж болзошгүй” ангилалд оруулаад байсан бол ийнхүү "Тогтвортой" болгож, ахиулсан байна.

Түүнчлэн тус компанийн 2026 оны есдүгээр сард дуусах шинээр гаргасан бондын зэрэглэлийг "B" түвшинд үнэлжээ. “Mongolian Mining Corporation”-ийн хуучин бондоо арилжих үйл ажиллагаа нь амжилттай болсон нь тус компанийн хөрвөх чадвар болон зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлсөн байна.

Үүнээс гадна “Fitch Ratings”-ийн хувьд компанийн дахин санхүүжилтийн эрсдэл үгүй болсныг дурдсан байна. Мөн тус компанийн бэлэн мөнгөний баланс 2023 оны төгсгөлд 150 сая орчим ам.доллар байхыг тооцоолжээ. Энэ нь 2024 оны дөрөвдүгээр сард хийгдэх 84 сая ам.долларын төлбөрийг бүрэн барагдуулахаас гадна үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хангалттай хэмжээ гэж “Fitch Ratings” үзсэн байна.

Коксжих нүүрс үйлдвэрлэгч болон экспортлогч “Mongolian Mining Corporation” компанийн хувьд 2023 онд борлуулах нийт борлуулалтын хэмжээ нь 8.5 сая тонн давахаар байгааг тооцоолсон байна. Харин 2024 онд долоон сая тонноос доош орж буурахаар байна гэж үзжээ.

Түүнчлэн “Mongolian Mining Corporation”-ийн борлуулах нүүрсний дундаж үнэ 2023 онд тонн нь 150 ам.доллар байх бол 2024 онд 140 ам.доллароос буурна гэж таамагласан байгаа юм. Мөн тус компанийн “ebitda” буюу хүү, татвар, хорогдлын өмнөх ашгийн маржин 2023 оноос 2025 оны хооронд дунджаар 40 хувьтай байна гэж тооцоолсон байна.

Үүнд компанийн борлуулалтын хэмжээ болон бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь нөлөөлнө гэж үзэж байгаа аж.



Нийтэлсэн огноо2023-09-19