Монгол Улс Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторитой боллоо www.eguur.mn
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори өнөөдрөөс үүд хаалгаа нээлээ. Энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ашиглалтад орж буй.
Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор
Хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийнэ
Иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгсэл чанаржлаа
Хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэв
Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг үе шаттайгаар нэвтрүүллээ
Мэргэжилтнүүдийг чадавхжуулж эхэллээ
Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэх эхлэл тавигдав
Эмийн чанарын хяналтыг дэлхийн шилдэг стандартад нийцүүлж байгаа аж.
Лабораторийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцов. Тэрбээр "УИХ-ын гишүүний хувьд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороог санаачлан байгуулж ажилласны дотор эмийн үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудал багтсан. Холбогдох албаныханд нэг сарын хугацаанд зах зээлд худалдаалагдаж байгаа бүх эмийг шинжлэх үүрэг өгсөн" гэв
Нийтэлсэн огноо2026-06-16





