1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ЭМЯ: Артерын даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна www.eagle.mn

Эрт илрүүлгийн талаар хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөр АШУҮИС-ийн хурлын танхимд болж байна. Мөн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрээр "Эрт илрүүлгийн судалгаагаар 6-14 настай хүүхдүүдийн нэгдүгээрт нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна. Шүд цоорол гурван хүүхэд тутмын хоёрт нь байна. Зургаан настай хүүхдүүдийн шүд, нүд, зүрх судасны системийн үнэлгээг хийж, хотын 6 настнуудыг хамруулаад эхэлсэн. Насанд хүрэгчдэд гарсан үр дүнгээс дурдвал, 440 мянган хүнээс 68.7 хувь нь артирын судас хатуурах эрсдэлтэй гэдэг дүн гарсан. Дурангийн шинжилгээнд хамрагдсан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй байна. Артирын даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эмээ тогтмол уудаггүй, хяналтад байдаггүй. Ийм учраас нас баралт өндөр байхаас аргагүй. Жороор эмээ авч уух ёстойгоос 85 хувь нь жоргүй, замбараагүй эм ууж байна. Даралт ихсэхээр ямар ч хамаагүй эм ууж байна. Элэгний В вирусийн сэжигтэй тохиолдлын сонирхолтой судалгааны үр дүн гарсан. Тодруулбал, 18-30 насны хүмүүс нийт сэжигтэй тохиолдлын 10 хувийг эзэлж байна. Энэ тоо нийгмийн эрүүл мэнд рүүгээ эргэж харахыг хэлж өгч байна. Вакцинжуулалтыг 1990 оноос хийж эхэлсэн. Гэтэл 1992 оны хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан мөртлөө яагаад сэжигтэй тохиолдлоор илрээд байна вэ. Яг халдвар авсныг нь батлах шаардлагатай. Бидний вакцины дархлаа тогтоцын асуудал байгааг харуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн чухал хэсэг. Тиймээс судалгааны ач холбогдол өндөр байна. Судалгааны хүрээнд сүрьеэгийн өвчлөлтэй 137 хүнийг илрүүлсэн. Дахиад л эрсдэлт хүчин зүйл рүүгээ орж байна. Бид энэ өвчний эсрэг 100 жил тэмцээд дийлэхгүй байна вэ. Эрсдэлт хүчин зүйлээ бууруулахгүй бол энэ өвчлөл буурахгүй. Нөгөө л тамхи, архи, хоол тэжээлийн дутагдлын асуудал байна. Хоол тэжээлийн үндэсний зургаа дахь судалгааг хийж дууссан. Товч мэдээллийг авсан. Энэ судалгаагаар бидний хийсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ чинь үр дүнгүй байна гэдгийг харуулсан. Тухайлбал, А, Д аминдэмийн асуудал шийдэгдээгүй байна гэсэн. Мөн таргалалтын асуудал шийдэгдээгүй байна. Энэ болгоныг эрдэмтэн судлаачид холбож судлах шаардлагатай. Иоджуулсан давсны хэрэглээ буурсан. Тэгвэл иод дутагдалтай холбоотой эмгэг нэмэгдсэн эсэхийг судлаачид гаргаж ирэх ёстой" гэв.



Нийтэлсэн огноо2024-12-06