1 SURVEILLANCE CAMERAS IN PROHIBITED AREAS REMOVED WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/07/28      2 FLOOD WARNING ISSUED: RIVER LEVELS CONTINUE TO RISE ACROSS MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      3 MONGOLIA RECEIVES 417.6 THOUSAND TOURISTS IN FIRST HALF OF THE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      4 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN E-GOVERNANCE, RENEWABLE ENERGY, AND STARTUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      5 SHEN MINJUAN: CHINA STANDS READY TO JOIN HANDS WITH MONGOLIA IN PURSUING MODERNIZATION PATHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/28      6 CHINA-MONGOLIA JOINT ARCHAEOLOGICAL TEAM DISCOVERS RUNIC INSCRIPTIONS IN MONGOLIA DATING BACK UP TO 1,300 YEARS AGO WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/07/28      7 MONGOLIA SECURES 7TH UNESCO WORLD HERITAGE SITE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/07/28      8 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      9 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      10 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      ҮСХ: ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 435.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     БНСУ-Д МОНГОЛ УЛСЫН 60 МЯНГАН ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ОЛГОЖ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХЯНАЛТ ТАВЬДАГ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЖУУЛЧДЫН УРСГАЛ 27.2 ХУВИАР ӨСӨЖ, МАНАЙ УЛС НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХАД УЛАМ ОЙРТЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХОРИГТ ОРСОН ЧИНГИС ХААН БАНКНЫ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ӨВЛИЙН АМРАЛТЫГ БОГИНОСГОЖ, ХИЧЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТООГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс, БНТУ-ын харилцааны түвшин шат ахиж, Стратегийн түншлэлд хүрлээ www.bloombergtv.mn

Монгол Улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНТУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Монгол, Туркийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж, стратегийн түншлэлд хүргэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн юм. Ингэснээр Монгол Улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал: эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсаас Турк руу эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тул анагаахын чиглэлээр туршлага солилцох, өвчнийг оношлох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм байна.
Мөн багш, оюутан солилцох, хамтарсан төсөл, судалгаа хийх, залуучуудын биеийн тамир спорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэргээр боловсрол, соёл спортын салбарт хамтран ажиллахаар боллоо.
Байгаль орчин, ойн аж ахуй, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд Турк улсаас туршлага судлахаас гадна эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн цогцолбор газруудын менежмент үйл ажиллагааг сайжруулахад хоёр улсын Засгийн газар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Үүнээс гадна цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагааны чиглэлээр уул уурхайн салбарт Европын орнуудаас Турк улсаар дамжин Монгол руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судлах зэргээр зам тээврийн салбарт хамтран ажиллахаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.


Нийтэлсэн огноо2025-01-17