1 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      2 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      4 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      5 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      6 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      7 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      8 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      9 ‘FUEL PRICE VOLATILITY POSES RISKS TO ECONOMIC STABILITY’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/24      10 KHARAKHORUM FESTIVAL: MONGOLIA WILL BUILD THE LARGEST 300-METER STAGE IN ASIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/24      МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     МОНГОЛ УЛСЫН COP17-ЫН МАНЛАЙЛЛЫГ ОЛОН УЛСЫН DIPLOMATIC WORLD СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк: Инфляц 2027 оноос зорилтот түвшинд тогтворжих төлөвтэй www.eagle.mn

Монголбанк энэ оны хоёрдугаар улирлын Мөнгөний бодлогын тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Монголбанкны Мөнгөний бодлонын хороо 2026 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаад буй. Ингэж шийдсэн нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, үнийн дарамтыг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой аж.

Сүүлийн саруудад инфляц мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдсэн ч эдгээр нь голчлон нийлүүлэлттэй холбоотой тул цаашид үнийн хүчтэй шок үүсэхгүй тохиолдолд оны сүүлийн хагасаас аажмаар буурч, 2027 оноос зорилтот интервалд тогтворжих төлөвтэй гэж үзсэн байна. Мөн нүүрсний экспорт сэргэж, зэс, алтны олборлолт нэмэгдсэн, томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгааг тайланд дурджээ. Үүнээс гадна банкны салбарын зээлийн идэвхжил, хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийн идэвхийг хадгалахад эерэг нөлөө үзүүлж байгаа аж.

Харин цаашдын төлөвт нөлөөлөх эрсдэлүүд хэвээр байгааг Төвбанк анхааруулав. Үүнд олон улсын геополитикийн тодорхой бус байдал, дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн савлагаа, мөн төсвийн бодлогын тэлэлт зэрэг нь инфляц болон эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Иймд Монголбанк эдгээр нөхцөл байдал, гадаад зах зээлийн өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлэхээ тайланд дурджээ.



Нийтэлсэн огноо2026-07-27