1 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      2 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      4 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      5 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      6 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      7 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      8 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      9 ‘FUEL PRICE VOLATILITY POSES RISKS TO ECONOMIC STABILITY’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/24      10 KHARAKHORUM FESTIVAL: MONGOLIA WILL BUILD THE LARGEST 300-METER STAGE IN ASIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/24      Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Мөнхтамир: COP17 хуралд улсын төсвөөс 267 тэрбум төгрөг зарцуулна www.gogo.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамиртай ярилцав. Тэрээр СОР 17 хурлын бэлтгэлийг хангах үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байна.    

-СОР 17 хурлын нийт бэлтгэл ажил хэдэн хувьд хүрсэн бэ?  
-Ажлын хэсгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир даргалан ажиллаж байна. COP17 буюу цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17-р бага хурлыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан. Хурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэнэ.  

Энэ конвенцыг анх 1992  онд байгуулсан. Риогийн гурван конвенц гэж бий. Нэгдүгээрт, Уур амьсгалын өөрчлөлтийн СОР гэж бий. Энэ хурлыг жил бүр зохион байгуулдаг. 2026 оны арваннэгдүгээр сард БНТУ-ын Анталиа хотод болсон.  

Дараагийнх нь цөлжилт, газрын доройтлын буюу манай улсад болох конвенц байна. Гурав дахь Биологийн олон янз байдлын конвенц. Энэ конвенцын хурал аравдугаар сард Армени улсад болно. Энэ онд Риогийн гурван конвенцын хурал давхацсан жил боллоо.  

Манай улс СОР17 хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг 2022 онд авсан. Улс орнууд конвенцод сайн дураараа нэгдэн ордог. Цөлжилт болон газрын доройтолтой тэмцэх НҮБ-ын конвенцод 197 улс нэгдсэн. Конвенцоос гаргасан шийдвэрийг нэгдэн орсон улсууд дагаж мөрдөх үүрэгтэй.  
197 улсын төлөөлөл хуралдан, дэлхий нийтэд тулгамдаад байгаа газрын доройтол, цөлжилт, гантай холбоотойгоор цаашид ямар арга хэмжээ авахаа ярилцана.

Ирэх сард манай улсад болох хурлаар 197 улсын төлөөлөл хуралдан, дэлхий нийтэд тулгамдаад байгаа газрын доройтол, цөлжилт, гантай холбоотойгоор цаашид ямар арга хэмжээ авахаа ярилцана. Тодорхой протоколууд гарна. Хурлын хэлэлцээр, шийдвэр маш чухал.  

197 улс бүгд нэгдэж байж, нэгдсэн шийдвэрт хүрсний дараа протокол гардаг. 12 хоногийн турш маш олон хэлэлцээ хийнэ. Улс хоорондын, бүс хоорондын, тив хоорондын хэлэлцээнүүд болно. Хурлын сүүлийн өдрүүдэд шийдвэрээ гаргана.  

МАНАЙ УЛСЫН НИЙТ ГАЗРЫН 23 ХУВЬ НЭН ИХ ДОРОЙТСОН 

-Энэ хурлыг Монголд зохион байгуулснаар ямар давуу талтай вэ? 
-Дэлхийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь газрын доройтолд орсон. Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувьд нь цөлжилт, газрын доройтлын шинж тэмдгүүд илэрсэн. Газрын доройтол олон үе шаттай. 

Манай улсын нийт газрын 23 хувь нэн доройтсон. Нөхөн сэргээх шаардлагатай. Энэ нь манай улсад тулгамдсан асуудлын нэг. Үүнээс гадна гангийн, шар шороон шуурга ч байна. Ийм цаг үед энэ хурал болох нь. Бид СОР 17 хуралд Засгийн газрын, иргэний нийгмийн байгууллагын, мэргэжлийн холбоодын, хөрөнгө оруулагчдын, малчдын олон төлөөллөө оролцуулна.

Тэд шинэ санал санаачилгуудыг өөрсдөө сонсож, ажил амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Аль болох олон талын төлөөллийг оролцуулахаар хичээж байна.   
Манай улсын нийт газрын 23 хувь нэн доройтсон.  Нөхөн сэргээх шаардлагатай. Энэ нь манай улсад тулгамдсан асуудлын нэг. 

Дэлхий нийт цаашдаа уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх бодлогыг энэ хурлаас тодорхойлно. Дасан зохицох, урьдчилан сэргийлэх ямар арга  хэмжээ авч болох уу, Засгийн газрууд юу хийх хэрэгтэй байна вэ гэдгийг ярилцана.        

Ирээдүйд Монголд газрын доройтолтой холбоотой ямар  төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар гаднын хөрөнгө оруулагчид мэдэж авна. Монгол  хурлыг хүлээн авагч улсын хувьд НҮБ-ын Конвенцын газартай гэрээ хийж, хамтран ажиллаж байна. Бид дэд бүтцийн бүх асуудлыг шийдэх үүрэгтэй. Дотор үйл ажиллагааг буюу хөтөлбөрийг Цөлжилтийн конвенц шийддэг. Гэхдээ хүлээн авагч улстай хамтран ажилладаг.  

Бид дэд бүтцийн ажлуудаа өнгөрсөн жилээс хойш хэрэгжүүлж, 12 барилга байгууламжийг барьж дууслаа. Одоо дотор заслыг нь хийж байна. Нийт ажил 75 хувьд хүрсэн. Ирэх сарын 5 гэхэд бүх ажлыг дуусгаад Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвнцод хүлээлгэж өгнө. Хурал болохоос дөрвөн долоо хоногийн өмнө, хурал дууссанаас хойших долоо хоногийн хугацаанд хурлын  талбай нь НҮБ-ын газар нутаг болж шилжинэ. НҮБ тэнд цэнхэр тугаа хатгана.      

-Яагаад? 
-НҮБ-ын хурал учраас. Хурал НҮБ-ын газар нутагт, тус байгууллагын протоколын дагуу хийгдэх ёстой. Хуралд оролцогчдыг НҮБ-ын итгэмжлэх процессын дагуу сонгож оруулдаг.   Мөн НҮБ-ын Хамгаалалтын алба ирж ажиллана.  

Цэнхэр бүс буюу НҮБ-ын газар нутгаас гадна ногоон бүс гэж бий. Энд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар үйл ажиллагаа явуулна. Цэнхэр бүсэд багтааж чадаагүй үйл ажиллагааг энд явуулна.  Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд хөтөлбөр, хуваариа гаргана.  

Ногоон бүс хүн бүрд нээлттэй, урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй. Харин цэнхэр бүс рүү нэвтрэхийн тулд албан ёсны цахим хуудсаар заавал урьдчилан бүртгүүлнэ. Итгэмжлэл авсны үндсэн дээр цэнхэр бүсийн үйл ажиллагаанд оролцоно.  

-НҮБ-ын аль нэг конвенцод нэгдэх, эсэх нь тухайн гишүүн улсын өөрсдөө шийдэх бүрэн эрх үү? 
-Тийм, хүчээр оруулахгүй. Газрын  доройтол гэх мэт асуудал тухайн улсад тулгарсан тул бид үүрэг хүлээхэд бэлэн байна гээд нэгдсэн орсон гэсэн үг. Танайх ор гэж хэн ч шаардахгүй. АНУ НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын дийлэнхээс гарсан. Гэхдээ Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх конвенцоос гараагүй. Тэгэхээр АНУ-ын төлөөлөл СОР 17хуралд ирэх байх. 
Хурал болохоос дөрвөн долоо хоногийн өмнө, хурал дууссанаас хойших долоо хоногийн хугацаанд хурлын  талбай нь НҮБ-ын газар нутаг болж шилжинэ. НҮБ тэнд цэнхэр тугаа хатгана.            

Цөлжилт, газрын доройтолд хил хязгаар байхгүй. Монгол Улсын, Оросын, Хятадын уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй. Энэ өөрчлөлт дэлхий нийтэд тулгарсан тул бид хамтдаа ажиллахаас өөр аргагүй. Үр хүүхдүүдээсээ зээлж авсан Дэлхийг бид хэрхэн хайрлаж хамгаалах вэ гэдгээ ярьж байна.  

-Хуралд оролцогчийн тоо 4000 орчим байх уу? 
-Бидний төсөөллөөр 4000-6000. Үүнээс их байхыг үгүйсгэхгүй. Цэнхэр, ногоон бүсэд үйл ажиллагаанууд зэрэг зэрэг болно.  Тухайн байгууллага үйл ажиллагаагаа сурталчлах, олон нийтэд судалгаа, технологио  танилцуулах ажлуудыг ногоон бүсэд хийдэг. Тавдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгоход нийт 800 хүсэлт гаднаас хүлээн авлаа. Цэнхэр бүсэд ажиллах боломжит талбай нь 350.  

Нэг үйл ажиллагаанд хамгийн багадаа 50-60 хүн оролцоно. НҮБ-ын Конвенцын туршлагаас харахад 800 нь түүхэндээ хамгийн өндөр тоо гэсэн. СОР17 хурлыг маш олон хүн сонирхож байгааг эндээс харж болно. Өнөөдрийн байдлаар яг тэдэн хүн ирнэ гэхэд хэцүү.  

Хурлын албан ёсны төлөөлөгчид бүгд оролцоно. Дагалдах хүмүүсийнхээ хамт 07.08-ны өдрийн байдлаар 1618 хүн байсан. Муугүй тоо. Хувийн бизнес эрхлэгчид,  хөрөнгө оруулагчид иргэний нийгмийн байгууллагуудаас ирж оролцоно.  

Хурал 12 хоног үргэлжлэх хугацаанд эдгээр хүмүүс эхнээс нь дуустал оролцохгүй. Бүртгүүлсэн хүмүүс сэдэвчилсэн хурал, үйл ажиллагаандаа сонгож оролдог. 08.17-08.21-ний хооронд техникийн уулзалтууд болно.  

Үндсэн хэлэлцээрт бэлтгэгч мэргэжилтнүүд ирж, техникийн хэлэлцээрт бэлддэг. Урьдчилсан хэлэлцээрээ тохирно. 08.22 амралтын өдөр, 08.23-наас сайд нарын түвшний уулзалт эхэлнэ. 08.24-нд санхүүгийн мэргэжилтнүүд уулзана. 

08.25-нд Усны өдөр, 08.26-нд Газрын өдөр, 08.27-нд Хүн ба хүнсний өдөр болно. Тухайн өдөр аль байранд, ямар үйл ажиллагаа болох хуваарийг гаргаж дууссан. Хуваарь харж байгаад хүмүүс бүртгүүлдэг юм байна.  

Сэдэвчилсэн өдрүүдийн нарийвчилсан хөтөлбөрийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын газар энэ сарын эхээр баталлаа. Конвенцын төв Бонн хотод бий. Нарийвчилсан хөтөлбөрийг баталсны дараа бүртгүүлэх хүмүүс нэмэгддэг юм билээ.  

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх 12 байгууламжийн хэд нь түр, хэд нь бүр байгууламж вэ? 
-80 хүний багтамжтай, бие засах хоёр газар бий. Хүлээн авагч улсын байр буюу 36 метрийн диаметртэй цомцог гэр барьсан. 29 метрийн диаметртэй бас нэг гэрт гол хурлууд болно. Энэ дөрвөн байгууламж үлдэнэ, бусад нь түр. Бүр байгууламжуудыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэн өгнө. Учир нь тус хүрээлэнгийн газар дээр барьсан.  

Дэд бүтцийн хувьд тэнд зам талбай барьсан, ногоон байгууламж нэмсэн. Цэцэрлэгт хүрээлэн цаашид эдгээрийг арчилж, ашиглана. Том цагаан асруудыг Францын компаниас түрээсэлсэн. СОР-ийн өмнөх хурлуудад мөн асар барьсан туршлагатай юм билээ. 
 
-Манай улсаас энэ хуралд хэчнээн хүн оролцох вэ? 
-Үндэсний хороо 12 дэд хороотой. Аюулгүй байдлын, визний, тээвэр ложистикийн, соёл-арга хэмжээний гэх мэт дэд хороод бий. Сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар дэд хороог ахалсан. Маш олон хүн хурлын зохион байгуулалтад багтан ажиллаж байна. Бодлого төлөвлөлтийн дэд хороо гэхэд л ШУА-ийн 13 хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн.  

Манай улсаас хэдэн хүн оролцох тоо хараахан гараагүй байна.  Дэд хороо бүрээс тоог нэгтгэнэ.  

-СОР 17 хурлын санхүүжилттэй холбоотой асуудал бий юу? БНХАУ, Арабын орнууд анх амласнаасаа бага хандив өгөх болсон юм билээ. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчлаад буцахдаа нэг сая ам.долларын хандив өгөхөө мэдэгджээ.  
-2025-2027 оны улсын төсөвт нийт  301 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Тусгажээ гэсний учир нь би тухайн үед энэ ажлыг аваагүй байв. Бид үүнээс 64 тэрбум төгрөг хэмнэсэн.  

Төсвийг анх төлөвлөхдөө зарим үйл ажиллагааны зардлыг огт суулгаагүй. Жишээ нь, онгоцны буудлаас хурал болох газар хүртэл зочдыг хүргэх, хуваарьт автобусны зардлыг суулгаагүй.  Хэмнэсэн зардлаасаа энэ мэтийн төлбөрийг хийж болохгүй. Улсын төсвийн тухай хуульд зааснаар хөрөнгө оруулалтад зарцуулахаар тавьсан мөнгийг урсгал зардалд зарцуулж болдоггүй.  

БНХАУ-ын Засгийн газар аман байдлаар гурван сая ам.доллар гэсэн юм билээ, албан бичгээр мэдэгдээгүй. Нэг сая ам.доллар буюу 3.5 тэрбум төгрөгийн хандивыг тус улс өгөх болсонд баярлаж байна. Саудын Арабын Засгийн газар СОР16 хурлыг зохион байгуулсан.  

Тус улс уулзалтын үеэр тодорхой дүн хэлээгүй байсан юм. Хоёр сая ам.долларын хандив өгөх болсонд талархалтай байна. Бидний ажилд маш том дэмжлэг болно.            

Төр-хувийн хамтралаар буюу хандив тусламжаар төсөвт тусгаагүй ажлуудаа хийнэ. “Оюутолгой” ХХК нэг тэрбум төгрөг хандивлах болсон.  Маш олон байгууллага мөнгөн хэлбэрээр бус буюу бараа материал нийлүүлнэ. Энэ бүхний үр дүнд хурлын санхүүжилтэд асуудал үүсэхгүй.   

ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ:  
 
СОР17 ХУРЛААР СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИНД СУУРИЛСАН, ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛНА 

-Та манай уншигчдад хурлын агуулгын талаар мэдээлэл өгөөч. Тэнд оролцогчид юуг хөндөх  вэ? 
-Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажил, зохион байгуулалт болчихно. Хариуцсан дэд хороод асуудлаа газар дээр нь шийдэж байна. Дутуу тооцсон зүйл гарахад тухай бүрд нь шийдэж байна.  

Хурал амжилттай боллоо гэж үзэхэд хурлын үр дүн хамгийн чухал. Монгол Улсын Засгийн газраас “Тал хээрийн төлөвлөгөө” танилцуулж, гурван санаачилга дэвшүүлнэ. Нэгдүгээрт, бэлчээрийн газар нутгийн тэргүүлэх санаачилга. Дэлхийн нийт газар нутгийн тал нь бэлчээр.   

Манай улсын нийт газар нутгийн 70 хувь нь бэлчээр. Одоо л хамгаалж, онгон байдлаар нь авч үлдэхгүй бол ирээдүйд тулгарах асуудал их. Бэлчээр яагаад чухал гэхээр дэлхий нийт   уур амьсгалын өөрчлөлт тулгарав. 

Агаар мандалд гурван төрлийн хий хуримтлагджээ. Эдгээр нь нүүрсхүчлийн, метаны, азотын давхар ислийн хий юм. Эдгээр нь дэлхийг дулааруулж буй гол шалтгаан. Дэлхий дулаанаа Нарнаас аваад буцаад гадагшлуулах ёстой байтал дээрх хийнүүд дулааныг гадагшлуулдаггүй, барьдаг.  

Дэлхийн цаг агаар огцом өөрчлөгдөж байна. Дэлхий өөрөө маш төгс систем. Хүний үйл ажиллагааны улмаас, үйлдвэржилт ихэссэний улмаас нүүрсхүчлийн хийг маш ихээр ялгаруулж байна.  

Үүнийг бууруулах тогтолцоо Дэлхийд өөрт нь бий. Мод, ус, өвс зүлэг нь хийг шингээдэг. Бид газраа хайрлахгүй бол газар дээр ургаж буй мод зүлэг, ургамал доройтсоор байна. Парисын хэлэлцээрээр анх нүүрсхүчлийн хийн кредитийг гаргаж ирсэн. Үүнийг дэмжих нь СОР 17-гийн зорилго.  

Агаар мандал дахь хорт хийн 90 орчим хувийг нүүрс хүчлийн хий эзэлдэг. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд шаардлагагүй эд зүйл битгий худалдаж ав гэж зөвлөдөг. Машинд суулгүй алх гээд байгаа нь хүн хэрэглээгээ бууруулбал эрэлт буурна. Эрэлт буурахаар нийлүүлэлт, үйлдвэржилт буурна. Эрчим хүч бага хэрэглэнэ. Нүүрсхүчлийн хийн дийлэнхийг цахилгаан станцууд, үйлдвэрүүд  ялгаруулдаг.  

Дэлхийд нийт хувийн хэвшлийн нийт хөрөнгө оруулалтын 6 хувийг л бэлчээрийн газар нутагт зарцуулжээ. Иймээс бид Улаанбаатарт болох СОР17 хурлаар бэлчээрийг тэргүүлэх санаачилга болгон танилцуулна.  

Бусад улс энэ санаачилгыг дэмжих байх. Дэлхий нийт бэлчээрт анхаарч, эрчимтэйгээр хөрөнгө оруулах санаачилгыг Монгол Улс гаргана.  

Хоёр дахь нь, газар-усны менежментийн асуудал. Газрын доройтол, цөлжилт ярихаар усыг зайлшгүй ярих хэрэгтэй болно. Ерөнхийлөгчийн санаачилгаар 333 нуур, голыг сэргээж байна. 

Энэ нь усны сүлжээ, усыг нөхөн сэргээх, тогтоох нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх хамгийн том гарц юм. Иймд усанд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтэд уриална. Усны асуудлыг ЮНИСЕФ байнга ярьдаг. Бусад улс ч усандаа санаа зовдог, ярьдаг.              

Гурав дахь нь, дэлхий нийт технологи руу шилжиж буй энэ цаг үед байгалийн тархмал үүсвэрийг ашиглан, шийдэл гаргах тухай юм. Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлэх   төслийг танилцуулна.  

Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан, дата төв байгуулах боломжтой. Энэ нь газрын доройтолтой тэмцэхэд томоохон дэмжлэг болно. Тархмал эх үүсвэр буюу салхи, нар, усан цахилгаан станц барих боломжтой. Эдгээр гурван санаачилгын хүрээнд төрийн, хувийн байгууллагуудаас төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийг цуглууллаа.    

Эдгээрийг зөвхөн Монголд биш дэлхий нийтэд хэрэгжүүлнэ. Нийт 350 орчим санал ирлээ. Үндэсний хорооны дэргэдэх ажлын албанаас хөрөнгө оруулах боломжтой төслүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.  

СОР17 хуралд дэлхийн томоохон бүх банкны төлөөлөл ирнэ. Тэдэнд танилцуулахын тулд санхүүжилт авах боломжтой төслүүдийг ялгасан. Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч, Европын хөрөнгө оруулалтын банк, EBRD буюу Европын хөрөнгө оруулалт, сэргээн босголтын банк, Европын хөрөнгө оруулалтын банк, АХБ-ын төлөөлөл ирнэ.             

Төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн байгууллагууд зээл авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд эргээд эерэг нөлөө үзүүлэх нь бидний гол зорилго. Энэ нь хурлын үр дүнг хэмжих үзүүлэлт юм. Бид зөвхөн Монголд хэрэгжүүлэх төслөөр хязгаарлаж болохгүй.  

Мөн талууд хэлэлцээрт хүрэх нь чухал. Бэлчээрийн газар нутагтай холбоотой төслийг жишээ нь, Казахстанд хэрэгжүүлэх санал авч, төслийг санаачлагчийг санхүүжүүлэгчтэй холбох нь бидний үүрэг.  

Дээр дурдсан гурван санаачилгыг бид дэлхий нийтэд Монголын өв болгон үлдээх зорилготой. СОР17 хурлаар Монгол Улс бэлчээрийн газар нутгийн тэргүүлэх санаачилгыг дэвшүүлж, ийм ийм ажил хийсэн гэж түүхэд үлдээх нь чухал.            

Мөн бид СОР17 хурлыг даргалах үүргийг хүлээж авна. 2028 онд СОР18 болох хүртэл Конвенцын бүх хурлыг Монгол Улс даргалан оролцоно. Тэгэхээр гурван санаачилгаа ирэх хоёр жилд хэрэгжүүлэх боломжтой. Энэ санаачилгын хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө оруулж, ямар ажлууд хийснээр СОР 17-г дүгнэнэ.  

-2023 онд Дубайд болсон СОР28 хурлыг сурвалжлах үеэр чинээлэг болон ядуу орнуудын хооронд маргаан өрнөсөн.  Нүүрсхүчлийн хийн дийлэнхийг АНУ, Хятад гэх мэт хөгжингүй орнууд ялгаруулдаг. Гэвч үүний  уршиг  ядуу буурай орнууд илүүтэй тохиолдож буй тул төлбөрийг бохирдол үүсгэгч төлөх ёстой гэж үздэг юм билээ.              
-Энэ маргаан одоо ч өрнөж байна. Хэрэв 197 улсын нэг нь манай санаачилгыг дэмжихгүй бол  батлагдахгүй байх магадлал маш өндөр. Уур амьсгалын СОР, Биологийн олон янз байдлын СОР хурлаар санхүүжилтийг хөнддөг, яг ийм маргаанууд гардаг.  

СОР16 хурлын маргаан манай хурлаар ч үргэлжилнэ. Өнгөрсөн 30 жилд цөлжилт, газрын  доройтлын чиглэлээр үсрэнгүй хөгжилтэй орнууд маш их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлжээ. Африкийн 53 улс руу дийлэнх санхүүжилтийг өгсөн ч буцалтгүй тусламжийн үр дүнд санхүүжүүлэгч орнууд сэтгэл дундуур. Мөнгийг дэмий үрлээ гэсэн маргаан үүссэн.  

Манай хурлын протоколд өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудадаа туслах  ёстой гэж оруулахыг хүссэн юм. Үсрэнгүй хөгжсөн орнууд энэ шаардлагыг хүлээн аваагүй, үр дүн гараагүй гэж үзэн, талууд эсрэг байр суурьтай байна. Энэ байдал манай хурлаар ч үргэлжлэх тул Монгол Улс дипломат шугамаар учрыг нь олох гэж хичээнэ. Конвенцын газраас маргалдсанаар сайн үр дүн гараагүй гэж үздэг.   

Хэлцэлд хүрч, цөлжилт, газрын доройтлын эсрэг үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Үүнийг өндөр хөгжсөн орнууд дэмжих нь зөв гэдэг. Монгол Улс аль нэг талд нь орохгүй, дундыг барьсан байр суурьтай байна. Үүнийгээ ч бид илэрхийлдэг. 

Монгол улсын хувьд буурай хөгжилтэй орон биш, хөгжиж буй орнуудын тоонд багтсан. Буурай хөгжилтэй байхад бидэнд буцалтгүй тусламж олгодог байсан юм билээ. Одоо бид хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт авах, хамтарсан санхүүжилт хийх  боломжтой. Хамтарсан санхүүжилтийн санал маш их ирдэг.  

Эсрэг тэсрэг байр суурийг нэгтгэн, талуудыг  ойлголцолд хүргэж чадвал бидний том амжилт болно. Гэхдээ үүнийг хэн ч хэлж мэдэхгүй. НҮБ-ын Конвенцын газар ч ажиллаж байна. 

Бид дэмжих л үүрэгтэй, албан ёсны хурлыг Конвенцын газар зохион байгуулах юм.   Буурай улсуудад нүүрлэж буй гангийн асуудал хүний эрүүл мэнд, амьд явах эрхтэй шууд холбоотой. Газар, хөрс эрүүл байж эрүүл хүнс ургуулна. Иймд энэ чиглэлээр хөрөнгө оруулахыг хөгжсөн орнуудад уриална. Хэлцэлд хүрвэл протокол шийдэгдэнэ.  

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Хурлын бэлтгэл ажилд амжилт хүсье.  



Нийтэлсэн огноо2026-07-27