1 PRIME MINISTER OYUN-ERDENE VISITS EGIIN GOL HYDROPOWER PLANT PROJECT SITE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/30      2 ‘I FELT CAUGHT BETWEEN CULTURES’: MONGOLIAN MUSICIAN ENJI ON HER BEGUILING, BORDER-CROSSING MUSIC WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/04/30      3 POWER OF SIBERIA 2: ECONOMIC OPPORTUNITY OR GEOPOLITICAL RISK FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/29      4 UNITED AIRLINES TO LAUNCH FLIGHTS TO MONGOLIA IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/29      5 SIGNATURE OF OIL SALES AGREEMENT FOR BLOCK XX PRODUCTION WWW.RESEARCH-TREE.COM  PUBLISHED:2025/04/29      6 MONGOLIA ISSUES E-VISAS TO 11,575 FOREIGNERS IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/29      7 KOREA AN IDEAL PARTNER TO HELP MONGOLIA GROW, SEOUL'S ENVOY SAYS WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM  PUBLISHED:2025/04/29      8 MONGOLIA TO HOST THE 30TH ANNUAL GENERAL MEETING OF ASIA SECURITIES FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/29      9 BAGAKHANGAI-KHUSHIG VALLEY RAILWAY PROJECT LAUNCHES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/29      10 THE MONGOLIAN BUSINESS ENVIRONMENT AND FDI: CHALLENGES AND OPPORTUNITY WWW.MELVILLEDALAI.COM  PUBLISHED:2025/04/28      ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖ БАЙСАН "БОГД УУЛ" СУВИЛЛЫГ НИЙСЛЭЛ ӨМЧЛӨЛДӨӨ БУЦААВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     МЕТРО БАРИХ ТӨСЛИЙГ ГҮЙЦЭТГЭХЭЭР САНАЛАА ӨГСӨН МОНГОЛЫН ГУРВАН КОМПАНИ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     "UPC RENEWABLES" КОМПАНИТАЙ ХАМТРАН 2400 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР БОЛОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     ОРОСЫН МОНГОЛ УЛС ДАХЬ ТОМООХОН ТӨСЛҮҮД ДЭЭР “ГАР БАРИХ” СОНИРХОЛ БА АМБИЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     Ц.ТОД-ЭРДЭНЭ: БИЧИГТ БООМТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДВАЛ БУСАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ЭХЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     MCS-ИЙН ХОЁР ДАХЬ “УХАА ХУДАГ”: БНХАУ, АВСТРАЛИТАЙ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ БАРУУН НАРАНГИЙН ХАЙГУУЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨР ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИЖ 3595 ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     8 ИХ НАЯДЫН ТӨСӨВТЭЙ МЕТРО БАРИХ ТЕНДЕРТ ХЯТАД, ОРОС, ТЭРГҮҮТЭЙ 27 КОМПАНИ МАТЕРИАЛАА ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29    

“Aspire Mining” нүүрс ачих, бэлтгэх төв, Эрдэнэтийн төмөр замын терминалын төсөлдөө тендер зарлажээ www.bloombergtv.mn

“Aspire Mining” компани “Овоот” ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тогтоогоод байна
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани өндөр чанартай коксжих нүүрсний "Овоот" төсөлдөө төвлөрсөн IV улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант улиралд тус компани "Овоот" төслийн хөгжүүлэлтэд 0.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн шинээр баригдах нүүрс ачих, бэлтгэх төв болон Эрдэнэтийн төмөр замын терминалын төслийн EPCM барилгын ажлыг гүйцэтгүүлэх тендер зарласан нь онцлох үйл явдал байлаа.
Дотоодын болон олон улсын хэд хэдэн талууд 2025 оны I улиралд багтаан тендерт оролцох хүсэлт тавихаа мэдэгдсэн байна. Тендерт шалгарсан компанийг 2025 оны II улиралд зарлахаа тайландаа мөн дурджээ.
Үүнээс гадна “Aspire Mining”-ийн удирдлагууд зорилтот зах зээл БНХАУ-ын хойд бүс нутагт зочилж, Төрийн болон хувийн хэвшлийн боломжит худалдан авагчидтай уулзсан байна.
Аравдугаар сарын эцсээр тус компани төслийн нүүрсний нөөцийн тооцооллыг шинээр хийж, ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тогтоосон аж. Энэ нь “Овоот” төслийг дэлхийн зэрэглэлийн статус бүхий коксжих нүүрсний төсөл болохыг баталгаажуулж байгааг тус компани тухайн үед онцолж байлаа.
2025 оны хувьд “Aspire Mining” компани “Овоот” уурхайн ажилчдыг байрлуулах байнгын кемпийн барилгын ажлыг II улиралд эхлүүлж, энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.
Санхүүгийн хувьд улирлын эцсийн байдлаар тус компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн нөөц 13.6 сая ам.доллар байжээ. Тайлант улиралд үйл ажиллагаандаа 514 мянган ам.долларын мөнгөн хөрөнгө зарцуулсан бол бүтэн жилийн зарцуулалт нь 1.5 сая ам.доллароор хэмжигдсэн байна.


Нийтэлсэн огноо2025-01-31