МИК ОССК ХХК: ₮559.51 тэрбумын ипотекээр баталгаажсан бонд гаргав www.bloombergtv.mn
Бонд нь 30 хүртэлх жилийн хугацаатай байна
Монголын ипотекийн корпорацын үүсгэн байгуулсан “МИК актив гучин долоо ТЗК” ХХК нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаснаа мэдээллээ. Энэхүү бонд нь 559.51 тэрбум төгрөгийн дүн бүхий ипотекийн зээлийг багцлан худалдан авсан бөгөөд 30 хүртэлх жилийн хугацаатай юм байна.
Энэ багцаар дамжуулан 5157 өрхийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулсан бөгөөд 58.4 хувь нь Улаанбаатарт, 41.5 хувь нь хөдөө орон нутагт олгосон зээл байгааг Монголын ипотекийн корпорац мэдээллээ.
Нэгдүгээр сарын байдлаар Монголын ипотекийн корпорацын багцалж олгосон нийт зээлийн үлдэгдлийн хэмжээ дөрвөн их наяд төгрөг давсан байна. Энэ нь нийт ипотекийн зээлийн 42.6 хувийг эзэлж байгааг Монголбанкны тайланд онцоллоо.
Нийтэлсэн огноо2025-03-20