Н.Учрал: Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж үүсмэл ордуудыг ашиглуулдаг болно www.eagle.mn
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Үүсмэл ордууд дээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших ёстой. Өмнө нь үүсмэл ордуудыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулж байсныг таслан зогсооно. Заавал нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж үүсмэл ордуудыг ашиглуулдаг, төрийн өмчийн хувь хэмжээг нь тогтоодог болно" гэв.
Нийтэлсэн огноо2025-04-30