1 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      2 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      3 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      4 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      5 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      6 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      7 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      9 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      10 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     “ХҮННҮ ЭЙР”-ИЙН ЗАХИРАЛ П.МӨНХЖАРГАЛ: ХОЁР ШИНЭ ОНГОЦ АВСАН Ч ЯАМ НИСЭХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН 2 ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ БАРИХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ураны төслийг хэрэгжүүлэхэд лаборатори байгуулахаар тохиролцлоо www.zindaa.mn

Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Парис хотноо болов. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот нар тэргүүлэв.
Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 11 жил завсарласны дараа сэргээн зохион байгуулагдаж байгааг онцлов.
Хуралдаанаар хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, онцгой байдал, иргэд хоорондын солилцоо, эрчим хүчний шилжилт зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн асуудлаар баримталж буй байр сууриа харилцан танилцуулав.
Түүнчлэн хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын үр дүнгээр тохирсон арга хэмжээ, хамтарсан төслүүд урагшилж байгааг сайшааж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээ талууд нотоллоо.
Сайд Н.Учрал ураны төслийн үйл ажиллагаанд ил тод хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах, цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах шаардлагатай байгааг дурдаж, талууд энэ асуудлаар харилцан ойлголцолд хүрэв.
Мөн Монгол, Францын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн тэлж, харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо биелүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж буйг тэмдэглэж, Франц Улс энэ хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ нотлов.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол, Францын Иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд агаарын навигацийн үйлчилгээний техник технологийн шинэчлэл хийхэд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.



Нийтэлсэн огноо2025-05-19