1 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      2 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      3 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      4 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      5 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      6 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      7 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      9 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      10 OVER 5,000 HOUSEHOLDS AT RISK FROM SNOWMELT FLOODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     “ХҮННҮ ЭЙР”-ИЙН ЗАХИРАЛ П.МӨНХЖАРГАЛ: ХОЁР ШИНЭ ОНГОЦ АВСАН Ч ЯАМ НИСЭХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН 2 ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ БАРИХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Хүннү эйр”-ийн захирал П.Мөнхжаргал: Хоёр шинэ онгоц авсан ч яам нисэх боломж өгдөггүй www.gogo.mn

Монголын аялал жуулчлалын холбооны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзав. Бизнес эрхлэгчдэд болон салбарт тулгамдсан асуудлуудын талаар хөндөн ярилцсан уулзалтад “Хүннү эйр” компанийн захирал П.Мөнхжаргал оролцов. 

Тэрээр агаарын тээвэр аялал жуулчлалтай шууд огтlолцдог, нэг нэгнээ харилцан дэмждэг салбарууд гэсэн юм. Түүний байр суурийг хүргэж байна. 

“Би аялал жуулчлалынханд хэлдэг юм. Та нар азтай шүү гэж. Учир нь энэ салбарт төрийн компани байдаггүй. Харин агаарын тээвэрт МИАТ гэж маш том компани бий. Бид Бразилаас хоёр шинэ онгоц худалдаж авсан ч нисгэх гэж үйлээ үзэж байна. Орон нутаг руу МИАТ-тай сөөлжиж буюу өөр өөр өдөр нисдэг байв.

Гэтэл шинэ дарга нар ирээд л өмнөх хэлэлцээг зогсоон, бидний нисдэг өдөр нисдэг болсон, хуваарийг өөрчилсөн. Үүний улмаас манайд захиалга өгсөн аяллын компаниудын ажлыг ч  ихээхэн хүндрүүлсэн.  

МИАТ өөрөө бүх чиглэлд нисэхгүй атлаа бидэнд нисэх боломж олгодоггүй. Үнэхээр үйлээ үзэж байна. Монголоос гардаг ч юм уу гэж боддог. Зам тээврийн яаманд долоо хоног бүр хуралддаг. Ахиц гарахгүй бол бид өөр улсад агаарын тээврийн үйлчилгээ явуулах талаар судалж байна.      

Манай улсад ирдэг жуулчид 1000 ам.доллар зарцуулдгаа болиод удаж байна. Ирсэн жуулчны тоогоо 1000-аар үржүүлээд аялал жуулчлалын орлого өслөө гэж Ерөнхий сайд ярьсан. Энэ хүнд буруу мэдээлэл өгчээ. Манайд голдуу үүргэвчтэй аялагчид л ирдэг. 

Хятадад бүгд Wechat-аар төлбөрөө хийдэг тул жуулчид ямар орлого оруулсныг мэдэж болно. Манайд ийм тогтолцоо байхгүй. Мөн жуулчны виз авсан хүн бүр жуулчин биш. Тийз, зочид буудалд гэх мэтээр нэг жуулчин дунджаар 1000 ам.долларыг Монголд аялахдаа зарцуулдаг гэсэн нь хуучны тооцоо. Иймд бодитоо, дахин тооцоолох шаардлагатай.  

Төрөөс энэ салбарт мөнгө зарцуулдаг. Энэ онд бие засах газрууд байгуулна, жуулчны автобус авна. Зам дагуу Урьхан шиг үйлчилгээний газрууд байгуулахад бие засах  асуудлыг шийднэ.  

Бид цаашдаа масс буюу аль болох олон жуулчин авчрах бодлого явуулах нь зөв үү? Дэлхий нийт хятад жуулчдын араас хөөцөлдөж байна. Жуулчны тооноос илүү тэдний үлдээсэн өгөөж чухал. Гэтэл манайд ирдэг үүргэвчтэй жуулчид хөдөө айлд үнэгүй хоноод, хоолоор дайлуулаад буцдаг.  
 
Германы ITB Berlin гэх үзэсгэлэнд манай дарга нар жил бүр л очдог, олуулаа оролцдог. Германаас хэдэн жуулчин ирэв? Мөсний баярыг жил бүр зохион байгуулдаг. Тэнд хэдэн гадаад жуулчин очив? Улаанбаатар ажилладаг гаднынхан л очсон харагддаг. Аймгийн аялал жуулчлалын газар л ажил хийсэн болж, тайлан гаргахад Мөсний баяр хэрэг болдог. 
 
Аялал жуулчлалын компаниудаа шууд дэмжээд, авчирсан жуулчны тоогоор 100 ам.доллар өгнө гэвэл уралдаад л аваад ирнэ дээ. Шри Ланкад ингэж жуулчдаа нэмсэн туршлага бий. Сая Бүргэдийн баярыг үзэхээр хэдэн гадаад жуулчин зорьж ирэв? Эдгээр тоог асуудаг, нэхдэг болъё. Бүргэдийн баярт гаднын зурагчид л зорьж ирдэг гэв.      

Энэ онд аялал жуулчлалын салбарт улсын төсвөөс 180 тэрбум төгрөг төсөвлөжээ.  



Нийтэлсэн огноо2026-03-11