Олон улсын санхүүжилтээс ₮2 тэрбумыг завшсан хэргээр Ж.Хатанбаатар нарын 5 хүн шүүгдэж байна www.eguur.mn
Өчигдөр буюу /2025-05-20/-ны өдөр АТГ-аас Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо” НҮТББ-ын захирал Ж.Хатанбаатарын гэр болон дээр нэгжлэг хийж, ажиллагаа явуулсан тухай бид мэдээлсэн.
Улмаар нэгжлэгийн үр дүнд олон тооны ААН-ийн тамга тэмдэг, гэрээг олсон байдаг. Тухайн ААН-ууд Ж.Хатанбаатарын хамаарлынх болох нь мөн энэ компаниудаараа дамжуулан “СОС-Киндердорф Интернэйшнл” олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн 18 тэрбум төгрөгөөс хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан болох нь илэрсэн байдаг.
Иймд тус хэрэгт сэжиглэгдсэн баригдсан Ж.Хатанбаатар нарын таван Хялбар ажиллагааны шүүхээр цааш хоригдох эсэх нь яг одоо хэлэлцэгдэж байна.
Нийтэлсэн огноо2025-05-21