1 OVER 17,000 PARTICIPANTS REGISTERED TO RUN IN THE “ULAANBAATAR MARATHON-2025” INTERNATIONAL RACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      2 ADB LAUNCHES NEW PARTNERSHIP STRATEGY TO SUPPORT MONGOLIA’S DIVERSIFIED, INCLUSIVE, AND SUSTAINABLE GROWTH WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/21      3 MONGOLIA ISSUES E-VISAS TO 16,930 FOREIGNERS IN FIRST 4 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/21      4 HOW THE END OF WORLD WAR II CHANGED MONGOLIA’S FATE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/21      5 MONGOLIA, EU SET TO BOOST ECONOMIC GROWTH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/05/21      6 INTERNATIONALLY ACCREDITED LABORATORY TO BE ESTABLISHED FOR THE MONGOLIA-FRANCE URANIUM PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      7 A MATTER OF CHOICE: UNDP REPORT CALLS FOR INCLUSIVE AI TO EXPAND OPPORTUNITIES FOR MONGOLIANS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/05/21      8 CHINESE TRADER WHO MADE $1.5B ON GOLD BUILDS GIANT BET ON COPPER PRICE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/05/20      9 THE GOVERNMENT OF MONGOLIA AND ORANO REAFFIRM THEIR PARTNERSHIP FOR A SUSTAINABLE MINING DEVELOPMENT WWW.BUSINESSWIRE.COM PUBLISHED:2025/05/20      10 B.ENKHBAYAR: IF THE PRIME MINISTER IS FOLLOWING THE PRINCIPLE ‘IF I DIE, EVERYONE DIES,’ I DON’T SUPPORT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/20      14 МЕГА ТӨСЛИЙН ТАВ НЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/21     САЙД Б.БАТЦЭЦЭГ ИНДОНЕЗ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     И.БАТХҮҮ: 2026 ОНД 93 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР ТООЦСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     MCS-ИЙН $350 САЯЫН "БАРЬЦАА": ДАЛД ШАХАЛТЫН МЕХАНИЗМААР УХАА ХУДАГТ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИХ ЗАМЫГ ХААЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     Р.ЭРДЭНЭБҮРЭН: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИГДЧИХВАЛ ТҮГЖРЭЛ 50 ОРЧИМ ХУВИАР БУУРНА ГЭЖ ТООЦООЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭС ₮2 ТЭРБУМЫГ ЗАВШСАН ХЭРГЭЭР Ж.ХАТАНБААТАР НАРЫН 5 ХҮН ШҮҮГДЭЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     Б.АРТУР: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ХЯТАДЫН ТАЛААС ЭХЛЭН ДАМ НУРУУГ БАРИНА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     АТГ: Ж.ХАТАНБААТАРЫГ БАРИВЧЛАХААР ОЧСОН НЬ ҮНЭН, ГЭР БОЛОН АЖИЛД НЬ НЭГЖЛЭГ ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20    

MCS-ийн $350 саяын "барьцаа": Далд шахалтын механизмаар Ухаа худагт төрийн бодлого хэрэгжих замыг хаажээ www.eguur.mn

Ухаа худгийг эзэмшдэг “Энержи ресурс”-ийн толгой компани бол Mongolian Mining Corporation буюу ММС гэдгийг олон нийт харьцангуй мэддэг болоод байгаа. Товчхондоо Ж.Оджаргалын “Энержи ресурс”-ийг удирддаг санхүүгийн механизм ММС-ийн нэрээр хийгддэг.
Эргэн санавал, Засгийн газар стратегийн орд, түүний 34 хувийг төрд авах асуудлыг сөхсөн цагаас эхэлж улс төр “халсан”. Тэр дундаа Тавантолгойн улиг ч гэлээ ужиг сэдэв дахин анхаарлын төвд орсноор, MCS хэрхэн Ухаа худгийг авав, процесс хуулийн дагуу явагдсан уу гэдэг хүчтэй яригдсаар өнөөг хүрлээ.
Эргэн саная гэсэн учир нь, сэдэв 2025 оны эхээр, албан ёсоор хөндөгдсөн билээ. Гэтэл яг энэ үес буюу гуравдугаар сард ММС нь Ухаа худгийг шууд бусаар барьцаалж, өрийн бичиг гаргасан байна.
Тодруулбал, 2025.03.26-нд 350 сая ам.долларын 8.44% хүүтэй, 2030 онд төлөгдөх давуу эрхийн өрийн бичгийг (senior notes) гаргажээ.
Өрийн бичгийн гэрээний нүүр.
Улмаар “Morgan Stanley & Co. International” болон “The Hongkong and Shanghai Banking Corporation Limited” зэрэг худалдан авагчтай анхны гэрээгээ байгуулсан байна. Ингэснээр нэг удаад, шууд 345.6 сая ам.долларын орлого олсон нь нээлттэй эх сурвалжуудад мэдээлэгджээ.
Гэрээ нь ч MMC-ийн өөрийн вэб хуудаст бий. Сөхөөд үзвэл, тусгай нөхцөлийн хэсэгт: Ухаа худгийн лиценз хүчингүй болбол MMC дээрх санхүүжилтийн 102 хувьтай тэнцэх дүнг багадаа 30, ихдээ 60 хоногийн дотор буцаан төлөх үүрэг хүлээжээ.
Ухаа худагт холбогдох заалт.
ММС-ийн сүлжээнд Баруун нарангийн нүүрсний орд бий, сүүлд Баянхөндийн алтны төсөл ч орж ирсэн. Харин чухам яагаад төрөөс ид эргэн харж эхлээд байгаа, нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэх Ухаа худгийн лицензийг дурдав? Тогтвортой, баталгаатай лицензийг гэрээнд тусгаж болсонгүй юу, өөрсдөд нь эрсдэл багатай хувилбар биш үү?
350 сая ам.доллар бол өнөөгийн ханшаар 1.2 их наяд төгрөг. Энэ өрийн бичгийн эргэн төлөгдөх хугацаа 2030 он аж.
ММС-ийн ийм санхүүжилтийн механизм олон улсын практик биш
Тэгэхээр, стратегийн ордыг барьцаалж хөрөнгө босгох нь ер олон улсын санхүүгийн ертөнцөд хэр нийтлэг хэрэг вэ?
Ашигт малтмалын лиценз зэрэг төрийн шийдвэрээр зохицуулагддаг активт ийм нөхцөл тавих нь хууль зүйн хувьд бөгөөд улс орны тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үздэг байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэргийн хувьд ийм жишгийг эсэргүүцдэг, гэрээний стандарт практик биш гэдэг аж.
Нэг ёсондоо цаад санхүүжүүлэгч нь төрийн шийдвэр, тухайн улсын хууль, бодлогын чиг баримжааг хоёрдугаар тавьсан үйлдэл болох тул ихээхэн ноцтой сэдэв. De Facto Pledge буюу шууд бус барьцаа гэж тооцогдох энэ механизмын үр дагавар төрийн бодлоготой харшдаг байна.
Үүгээр дамжуулан компани өөрийн ашиг сонирхолд нийцүүлж төрийн бодлогод нөлөөлөх, далд хэлбэрээр шахалт үзүүлэх тохиолдол элбэг тул ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрдөггүй.
Мэдээж MMC 2026 онд төлөх байсан өрийн бичгээ үүгээр дахин санхүүжүүлсэн. Санхүүгийн нийтлэг механизм ашигласан мэт ойлгогдоно. Гэхдээ төлбөр шууд нэг дор шилжиж орж ирдэг энэ төрлийн санхүүжилт бол Bailout буюу аврах багцын зээл гэдэгт хамаарах аж. Үүнийг эдийн засгийн хувьд ихээхэн хүнд нөхцөлд орсон компани л улс орнуудын Засгийн газраас, төв банкнаас, эсвэл олон улсын байгуулагаас авдаг жишигтэй байна. MMC-ийн хувьд зээлжих зэрэглэлээ B+ гэж үнэлүүлээд байсныг харвал ийм асуудалд хөл тавих шаардлагагүй байсан шиг.
Ангол, Шинэ Гвиней зэрэг улсын жишээг авч үзэхэд Засгийн газар нь өөрөө баталгаа гаргаж, зээл авсан байна. Харин MMC бол хувийн хэвшил. Ийм тохиолдол тун цөөн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын байр суурь тусах шаардлагатай асуудал, энэ бол стратегийн нөөц.
Яагаад энэ шууд бус барьцаа, далд шахалт вэ?
Ухаа худгийг ордыг Засгийн газрын тэмдэглэлээр “Энержи ресурс”-т өгсөн нь сөхөгдсөн ч, баримтууд УИХ дээр ирээд гацчихаад байгаа. Хэрэв хууль зүйн үүднээс процесс буруу гэж үзвэл лиценз эзэмшилд өөрчлөлт орох магадлал үүсээд байв.
Төр шийдвэр гаргаж, Ухаа худгийн лицензийг хөдөлгөлөө гэхэд ММС их хэмжээний өрөнд орохоор байна. Дефольт зарлах хэмжээний эрсдэл бий болно. Энэ нь зөвхөн ММС-ийн асуудал биш.
Учир нь, Монголын төр хувийн хэвшилдээ ингэж ханддаг, шууд эдийн засгийн хүндрэл рүү аваачдаг гэсэн мессежийг дэлхий нийтэд цацна. Улсын зээлжих зэрэглэл буурна, хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Хоёрт, ММС хүндэрвэл түүний улсын төсөвт төвлөрүүлдэг татвар хураамж ч багасна. Мөн ММС уг асуудлаар Хонг Конг дахь арбитрын шүүхэд хандах боломжтой. Хэрэв арбитр ММС-ийн талд шийдвэл Засгийн газар л их хэмжээний өрөнд унана.
Тийм учраас л Ухаа худгийг хөндөж, хөдөлгөж болохгүй сэдэв болгон “түгжсэн” үйлдэл эндээс харагдаад байна. Ийм нөхцөлд Ухаа худагт гар дүрье гэвэл төр нүд рүүгээ хуруугаа хийсэн үйлдэл болно гэсэн үг. Тийм учраас л олон улсын практикт энэ төрлийн санхүүжилтийг ихээхэн эрсдэлтэй, төрийн бодлого шийдвэрт шууд бусаар нөлөөлөх магадлалтай гэж үздэг байна.
Ж.Оджаргал өнөөдөр нэг ч удаа хэвлэлд ярилцлага өгөөгүй. Ухаа худгийн асуудалд хэзээ ч байр сууриа илэрхийлээгүй. Харин “Бид татгалзахгүй ээ, төртэй хэлцлээ хийж болно” гэсэн мессежийг шууд бусаар түгээж ирсэн. Тийм бол, эхлээд Ухаа худгийн асуудлыг нэг тийш нь болгож байгаад, ЗГ-ын саналыг тусгаад энэ санхүүжилтийг авахгүй яав? Ингэвэл эрсдэл ч буурах биш үү?
Ерөөсөө Ухаа худгийг яасан ч төрд өгөхгүй гэж хандсан эрмэлзэл л үүний цаанаас уншигдаж байна. Мөн төр Ухаа худгийг эргэж харах боломж ч үүнээс үүдээд бараг үгүй болчихжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол эдгээр бүх улс төрийн тэмцлийн цаана MCS-ийн эрх ашиг бий гэж дурдсаар ирсэн. Олон нийтэд ч “Ажил явуулдаггүй MCS гэж ганц хадны мангас байна” гэсэн мессежийг хэтийдтэл өгсөн нь эргэлзэх шалтгаан болоод байгаа.
Гэвчиг цаг үе, үйл явдлын давхцал ихийг хэлдэг билээ. Хоёрдугаар сарын эхээр ЕТГ-ын дарга асан З.Энхболд Ухаа худгийн асуудлыг гаргаж тавьсан. Дундуур нь стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх БЭТ-өөр Ж.Батзанданг тавьсан. Гуравдугаар сард нь MMC ингэж зээл авчээ.
Г.САНСАРМАА



Нийтэлсэн огноо2025-05-21