ББСБ-уудын банкнаас татсан зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгджээ www.montsame.mn
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 575 ББСБ 2025 оны эхний улиралд үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эдгээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын 4.9 хувь нь гадаадын, 95.1 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай.
ББСБ-ын эх үүсвэрийн 48.7 хувь нь өр төлбөр, 51.3 хувь нь өөрийн хөрөнгө. Түүнийг 2024 оныхтой харьцуулахад итгэлцлийн үйлчилгээний эх үүсвэр 57.6 хувиар банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр 2 дахин нэмэгдэж, ББСБ-аас гаргасан өрийн бичиг 79.4 хувиар өсжээ.
Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын 13 нь Япон, 7 нь БНСУ, 2 нь АНУ-ын, үлдсэн нь Их Британи, Канад, Малайз, Сичелл, БНХАУ зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд салбарын нийт хөрөнгийн 12.6 хувийг эзэлдэг. Харин харилцагчдын 5.8 хувьд үйлчилгээ үзүүлдэг
Монгол Улсын ДНБ-ий 8.9 хувьтай ББСБ-уудын нийт хөрөнгө тэнцдэг байх юм. Салбарын нийт зээл 6 их наяд 325 тэрбум 300 сая төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.2 их наяд төгрөгөөр 2021 оныхоос 4.4 их наяд төгрөгөөр их байна.
Нийтэлсэн огноо2025-05-26