Уул уурхайн биржээр нүүрсний арилжаа муу хэвээр байна www.eguur.mn
Уул уурхайн биржээр өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ 52 хувийн төмрийн хүдэр, “Хангад Эксплорэйшн” компани баяжуулсан сул коксжих нүүрс арилжаалжээ.
Харин “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд коксжих нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс тус тус арилжаалахаар уул уурхайн биржээр худалдааг нээсэн ч худалдан авагч талаас үнийн санал ирүүлэлгүй арилжааг хаажээ. Энэ долоо хоногийн эхэнд “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ төмрийн хүдэр амжилттай худалдаалснаас өөр арилжаа хийгдээгүй байна.
5-р сарын 14-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уул уурхайн биржээр 22.35 хувийн агуулгатай зэсийн баяжмал 5 багц буюу 4530 тонныг тонн тутмыг 2172 ам.доллароор амжилттай арилжаалжээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-05-27