1 IMF REPORT: MONGOLIA’S ECONOMY GAINS MOST WHEN GOVERNMENT INVESTS IN INFRASTRUCTURE WWW.DEVDISCOURSE.COM  PUBLISHED:2025/05/28      2 MONGOLIA EXPORTS 25 MLN TONS OF COAL IN FIRST 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/28      3 3.1 BILLION USD DEFICIT IN SERVICE RECORDED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/28      4 FIFTH THERMAL POWER PLANT PROJECT TO BE IMPLEMENTED THROUGH PUBLIC-PRIVATE PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/28      5 ARCHAEOLOGISTS UNCOVER NEW EVIDENCE ABOUT CONSTRUCTION AND PURPOSE OF GOBI WALL WWW.SCI.NEWS PUBLISHED:2025/05/28      6 JADE GAS SAYS IT'S FIRST TO LAUNCH PRODUCTION FRACKING WELL IN MONGOLIA WWW.MSN.COM PUBLISHED:2025/05/28      7 MONGOLIA TO HOST “GOLDEN SHEARS – 2025” INTERNATIONAL SHEARING AND WOOLHANDLING CHAMPIONSHIPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/28      8 PROJECT ON “SUPPORTING CLIMATE CHANGE ADAPTATION IN MONGOLIA” TO BE IMPLEMENTED IN RURAL AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      9 MONGOLIA PM EXPECTED TO CALL VOTE OF CONFIDENCE IN THE FACE OF PROTESTS WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/05/27      10 MONGOLIA’S YOUTH PROTESTS LEAD TO POLITICAL SHENANIGANS WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/27      АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ЯРИЛЦЛАГЫГ ТҮР ЗОГСООХ ЧИГЛЭЛИЙГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДДАА ӨГЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     Л.ГАНТӨМӨР: ЦААШИД ХАМТРАЛ ГЭЖ БАЙХГҮЙ, АН ЗАСГААС ГАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХИЙГ ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     А.ӨЛЗИЙДЭЛГЭР: ТӨГРӨГ СУЛАРСААР БАЙВАЛ ЭДИЙН ЗАСАГ, ЦААШЛААД ТУСГААР ТОГТНОЛД ЭРСДЭЛ ҮҮСНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     ДӨРВӨН УЛСЫН 39 ИРГЭНИЙГ МОНГОЛООС АЛБАДАН ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРДАР БЕРДЫМУХАМЕДОВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     ТРАМПЫН ЦАГААЧЛАЛЫН БОДЛОГООС БОЛЖ МОНГОЛ ИРГЭН 80 ГАРУЙ ХОНОГ ХОРИХ ТӨВД СААТУУЛАГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/28     УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР НҮҮРСНИЙ АРИЛЖАА МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     С.ТӨМӨРХҮҮ: БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЛБАР, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27    

Б.Батцэцэг: Элчин сайд А.Төмөр ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН гэж хэлсэн www.zindaa.mn

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад харилцааны салбарт болж буй үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй хэмээн яригдаж буй Элчин сайд А.Төмөрийн талаар та юу хэлэх вэ?
-Тайландад болсон эмгэнэлтэй явдалтай холбогдуулан Элчин сайд А.Төмөртэй холбогдсон. А.Төмөр сайд бол олон жил мэргэжлээрээ ажилласан хүн. Золгүй явдал болсон гэж өөрөө хэлсэн. Тайландын цагдаагийн байгууллагаас урьдчилсан дүгнэлт нь золгүй байдал гэсэн. Сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Гурван хүүхэдтэй. Бага хүүхэд нь бие муутай. Гурван хүүхэд нь ээжийгээ алдсанд маш хүнд байгаа. Өөрөө ч ярьж чадахгүй байна лээ. Цаг нь болохоор өөрөө талийгаачийн 49 хоногийн дараа мэдээлэл өгнө гэсэн. Хэргийн газар дээр тухайн үед нь очоод дүгнэлт гаргасан учир би өөрт нь итгэж байгаа. Хэвлэлээр ямар хүмүүс, ямар зорилготой, юу ярьж байгааг мэдэхгүй байна. Талийгаачийн ар гэрийнхэнд нь маш хүнд байгаа. Бид маш хүндэтгэлтэй хандах ёстой.
-А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болох гэж байна. Яагаад эргүүлэн татаагүй вэ?
-Элчин сайдын хувьд ирэх, буцах хугацаа гэж байдаггүй. Ажлын шаардлага, өөрийн хүсэлтийг нь үндэслэн нэг жилээр хугацааг нь сунгасан. Олон улсад ч тийм жишиг байдаг. Элчин сайдын ур чадвар, нэр хүндээс шалтгаалан 10-20 жил ч ажиллах тохиолдол байдаг.
-Хамтарсан Засгийн газраас АН гарах болсонтой холбогдуулан АН-аас томилсон сайд, консулуудыг яах вэ?
-Би бол дипломат албанд улс төр орох ёсгүй гэж үздэг хүн. Дэлхийд ч ийм жишиг байхгүй. Дөрвөн жил сайдаар ажиллахдаа өмнө нь  томилогдсон  хүмүүсийн хугацааг нь дуусгаж, олон улсын жишигт нийцүүлэх гэж хичээсэн. Бүхий л салбарт хүний нөөцийн бодлого баримтлах нь зөв. Дипломат албанд улстөржилт байх ёсгүй. Монгол Улс нэгдмэл байх ёстой. Мэргэжлийн хүн, мэргэжлийн ур чадвар гэж байх ёстой.
-Намын шугамаар томилогдсон элчин байна уу. Хэвлэлээр олон хүний нэрс гараад байгаа.
-Хэвлэлээр гарсан нэрсийг томилсон гэж ойлгож болохгүй. Нэг ч хүн томилогдоогүй. Хамтарсан Засгийн газрын үед намын шугамаар томилогдсон хүн байхгүй. Судлагдсан зарим хүнийг ч шаардлага хангахгүй гэж буцаасан. Ерөнхий консул, консул дээр ч би хэлж байсан. Бусан, Эрээн, Манжуурт улс төрийн төлөөллийг нь харгалзсан явуулсан тохиолдол бий. Засгийн газраас надад өгсөн үүргийн дагуу улс төрийн туршлагатай, мэдлэгтэй тухайн газраа ажиллаж, сурч байсан гэх хүсэлтийг нь үндэслэн томилсон гэв.
Д.Цэцэглэн



Нийтэлсэн огноо2025-05-27