1 BEIJING-ULAANBAATAR TRAIN RESUMES AFTER 5-YEAR HIATUS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/06      2 ENVIRONMENTAL AND SOCIAL IMPACT OF ULAANBAATAR METRO PROJECT UNDER ASSESSMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/06      3 SECOND PHASE OF THE IFC GREEN FINANCE MARKET DEVELOPMENT PROJECT LAUNCHES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/06      4 THE 10TH ULAANBAATAR DIALOGUE ON NORTHEAST ASIAN SECURITY COMMENCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/06      5 THE POWER OF PROTEST: MONGOLIA’S VICTORY VS. GEORGIA’S ONGOING BATTLE FOR CHANGE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2025/06/06      6 MAGNITUDE 5.3 EARTHQUAKE STRIKES NORTHERNMOST MONGOLIA WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2025/06/06      7 UZBEKISTAN LAUNCHES PILOT FREIGHT TRANSPORT ALONG NEW CORRIDOR TO CHINA AND MONGOLIA WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/06/06      8 DRAFT LAW ON AMENDMENTS TO THE GENERAL LAW ON TAXATION TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/05      9 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT WWW.THEDIPLOMAT.COM  PUBLISHED:2025/06/05      10 REVISED DRAFT LAW ON VALUE ADDED TAX TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/05      У.ХҮРЭЛСҮХ, БАН ГИ МҮН НАР ДУРСГАЛЫН МОД ТАРИЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     МАН БАГА ХУРЛАА ИРЭХ ДАВАА ГАРИГТ ХУРАЛДУУЛАХААР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     "ДЦС-5"-ЫГ БАРИХАД 600 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ХЭРЭГТЭЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     "ЯАРАЛТАЙ ЗАСВАРЛАХГҮЙ БОЛ ДЦС-3-ЫН ОСЛЫН УЛМААС ӨВӨЛ ДАРААХ БАЙРШИЛ ХӨЛДӨХ ЭРСДЭЛТЭЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     Л.ЭНХ-АМГАЛАН: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР 8 ХОНОГ АМРАХААР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     МОНГОЛД НЭГ САРЫН ДОТОР 66.360 ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАГАНА СУУРЬ БАЙРЛУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/06     ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ МАРГААШ ТОДРУУЛНА WWW.ZINDAA.MN  НИЙТЭЛСЭН:2025/06/05     МОНГОЛЫН ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО ШИНЭ ЖУРАМ МӨРДӨНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05     АЛБАДАН ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 71 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/05    

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна www.montsame.mn

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” компанийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан ярихдаа, “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байгаа аж. Барилга угсралтын ажлыг энэ оны 12 дугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй  ажиллаж байгааг албаныхан тодотгов. 
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх юм.



Нийтэлсэн огноо2025-06-06