"Яаралтай засварлахгүй бол ДЦС-3-ын ослын улмаас өвөл дараах байршил хөлдөх эрсдэлтэй" www.eguur.mn
Зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад гал гарч, нэг инженерийн амь эрсэдсэн.
Энэ ослын сөрөг үр дагаврыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах байдлаар дүгнэжээ.
Тэрбээр “1200-1500 тн орчим халуун ус буюу 100г/кал дулааны ачаалал, 50 мВт цахилгааны ачаалал доголдож,
ХУД-ийн Мишээл
Зайсан, Оргил, Удирдлагын академи
Хүннү, Жапан таун
120 мянгат, 19-р хороолол
Их тэнгэр, Маршал таун
Баруун 4 замаас Чингис зочид буудал, хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурна.
Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 МВт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж, 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж, улсад ихээхэн хохирол учирлаа.
Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад ЗГ уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
50мВт цахилгааны ачаалал доголдоно гэдэг өвөл, дулаан үйлдвэрлэлд маш том жин дарах юм. Иймд, сэрүүний улирал эхлэхээс өмнө яаралтай сэргээн засварлах хэрэгтэй аж.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-06-06