1 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      2 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      3 GOVERNMENT APPROVES AGREEMENT ON SECOND RAILWAY LINE AT ZAMIIN-UUD–ERENHOT CROSSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      4 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      5 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      6 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      7 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      8 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      9 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      10 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     “ХҮННҮ ЭЙР”-ИЙН ЗАХИРАЛ П.МӨНХЖАРГАЛ: ХОЁР ШИНЭ ОНГОЦ АВСАН Ч ЯАМ НИСЭХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН 2 ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ БАРИХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголоос олдсон “Khankhuuluu” нэрт үлэг гүрвэл Т-Rex-ийн өвөг байсныг тогтоожээ www.itoim.mn

Монголын нэгэн хүрээлэнгийн шургуулганд 50 жилийн турш буруу ангилалттай хадгалагдаж байсан яснууд газар дээрх махчин амьтдын дундаас хамгийн томд тооцогдох Tyrannosaurus Rex-ийн өвөг болох нь тогтоогдсон байна.
Khankhuuluu mongoliensis хэмээн нэрлэгдсэн энэ үлэг гүрвэл ойролцоогоор 86 сая жилийн өмнө Цэрдийн галавт амьдарч байжээ. Шинэ төрлийг "Хаан" T.Rex-ээс хэмжээгээр жижиг тул "Монголын ханхүү луу" хэмээн нэрлэсэн аж.
Түүний урт нь ойролцоогоор 4 метр, жин нь 750 кг орчим байсан ба хоёр хөл дээрээ явдаг, урт хоншоортой, хурц шүдтэй махчин амьтан байсан аж. T.rex-ээс илүү хөнгөн биетэй энэ үлэг гүрвэлийн биеийн харьцаа нь түүнийг хурдан хөдөлгөөнтэй, магадгүй овирапторозавр, орнитомимозавр зэрэг жижиг шувуун төрлийн үлэг гүрвэлүүдийг хөөж барьдаг байсан болохыг харуулж байна.
Эдгээр чулуужсан яснуудыг анх 1970-аад оны эхээр Монголын зүүн өмнөд хэсгээс малтан гаргасан ч тухайн үед өөр төрлийн тираннозавр болох Alectrosaurus-ийнх гэж андуурсан байна.
Энэхүү чулуужсан яснууд Улаанбаатар хот дахь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн шургуулганд хагас зуун жилийн турш хадгалагджээ. Хожим нь тус хүрээлэнд зочилж байсан докторын оюутан Жаред Ворис шургуулгыг ухаж үзээд нэг зүйл буруу байгааг анзаарсан тухай Канадын Калгарийн их сургуулийн палеонтологич, уг судалгааны хамтран зохиогч Дарла Зеленитски ярьжээ.
Эцэст нь эдгээр яснууд маш сайн хадгалагдсан, хоёр өөр шинэ төрлийн тираннозаврын хэсэгчилсэн араг яснууд болох нь тогтоогджээ. "Иймэрхүү нээлтүүд өөр олон музейн хадгалагдсан үзмэрүүд дунд нуугдаж байгаа байх магадлалтай" гэж Зеленитски нэмж хэлсэн байна.
Khankhuuluu нь тираннозавруудтай олон анатомийн шинж чанарыг хуваалцдаг ч тодорхой ялгаатай хэсгүүд байсан нь түүнийг жинхэнэ тираннозаврын төрөл биш, харин тэдний өмнөх үеийн төлөөлөгч болохыг харуулж байна.
Khankhuuluu-гийн чулуужсан үлдэгдэл нь бусад тираннозаврын өвөг дээдсийнхтэй харьцуулахад илүү бүрэн бүтэн байсан нь эрдэмтдэд энэ бүлгийн хувьслын түүхийг илүү тодорхойлоход тус болжээ. Эрдэмтдийн дүгнэлтээр Khankhuuluu нь жижиг биетэй махчин үлэг гүрвэлүүдээс жинхэнэ тираннозаврууд руу шилжих үеийн завсрын хэлбэр байсан нь тодорхой болсон байна.
“Эхэндээ шинэ зүйл илрүүлсэн гэж бодож байсан ч, эцэстээ бид тираннозавруудын гэр бүлийн түүхийг дахин бичихэд хүрлээ” хэмээн судалгааны ахлах зохиогч, Калгарийн их сургуулийн докторын оюутан Жаред Ворис онцолжээ. 
Зарим эрдэмтэд Хятадад илэрсэн Qianzhousaurus зэрэг урт хоншоортой “Пиноккио рекс” гэж хочлогддог жижиг тираннозавруудыг энэ овгийн эртний хэлбэр гэж үздэг байв. Гэвч Khankhuuluu-гийн онцлог нь энэ таамгийг үгүйсгэж байна.
Khankhuuluu нь 85 сая жилийн өмнө тэд Сибирь ба Аляскийн хоорондох хуурай газрын гүүрээр дамжин Хойд Америкт нүүж ирэн, тэнд махчин амьтдын оргил төлөөлөгч болтлоо хувьсжээ.
Хожим нь Хойд Америкийн зарим тираннозаврууд Ази руу эргэж шилжсэн бөгөөд тэнд “Пиноккио рекс” гэх жижиг биетэй хэлбэр болон Tarbosaurus зэрэг аварга хэлбэр болон хуваагдсан байна. Эдгээр үлэг гүрвэлүүд дахин Хойд Америк руу тархан, эцэст нь T.rex бий болсон байна. Тираннозавр Рекс нь үлэг гүрвэлийн эриний төгсгөлд, 66 сая жилийн өмнө солир дэлхийд унаж устах хүртэл баруун Хойд Америкт ноёрхож байжээ.
“Khankhuuluu нь энэ бүхэн эхэлсэн цэг байсан боловч T. rex-ээс бараг 20 сая жилээр өмнөх, харьцангуй эртний өвөг байсан. Энэ хооронд 12 гаруй төрлийн тираннозаврууд хувьсан гарч ирсэн” хэмээн Зеленитски хэлжээ.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-06-12