Г.Занданшатар Баялгийн сангийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж амлалаа www.eguur.mn
Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хувьд “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, тэр дундаа Ухаа худаг, Тавантолгой гэх мэт стратегийн ордуудын хэлцэл дээр та хэрхэн ажиллах вэ. Энэ сэдвийг хөндөх амаргүй гэдгийг өөрийн биеэр туулсан” гэж асуулаа.
Үүнд нэр дэвшигч Г.Занданшатар “Баялгийн сан бол ганцхан зориг биш бидний хүсэл мөрөөдөл. Иймд боломжит бүх хэлбэрээр энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэж хариуллаа.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-06-12