1 CONSTRUCTION OF GASHUUNSUKHAIT–GANTSMOD PORT RAILWAY BEGINS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/16      2 EVERYONE’S FRIEND: HOW MONGOLIA STAYS ON GOOD TERMS WITH RUSSIA, CHINA AND WESTERN POWERS WWW.IRISHTIMES.COM PUBLISHED:2025/06/16      3 RECONSTRUCTION OF KHARKHORIN CITY BEGINS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/16      4 MONGOLIA PICKS REFORMER TO LEAD CABINET AFTER FORMER PM EXITS IN SCANDAL WWW.MSN.COM PUBLISHED:2025/06/16      5 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS BENCHMARK INTEREST RATE UNCHANGED AT 12 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/16      6 KHAAN QUEST 2025 INT'L PEACEKEEPING EXERCISE KICKS OFF IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/16      7 MONGOLIA AND RUSSIA JOINTLY DEVELOP E-COMMERCE AND LOGISTICS AS FREE TRADE AGREEMENT NEARS WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM  PUBLISHED:2025/06/16      8 ZANDANSHATAR GOMBOJAV APPOINTED AS PRIME MINISTER OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      9 WHAT MONGOLIA’S NEW PRIME MINISTER MEANS FOR ITS DEMOCRACY WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/13      10 ULAANBAATAR DIALOGUE SHOWS MONGOLIA’S FOREIGN POLICY CONTINUITY AMID POLITICAL UNREST WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/06/13      THETIMES.COM ДЭЭРХ "В.ПУТИНИЙ ХАМСААТАН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЕРӨНХИЙ САЙДАА ОГЦРУУЛЛАА" ГЭСЭН НИЙТЛЭЛ ЗАХИАЛГАТ БАЙВ УУ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     1 М.КВ ТАЛБАЙ СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 5.49 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ 21.6 КМ ҮЕРИЙН ДАЛАН, ТОХИЖИЛТ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН II БЛОКИЙГ 12 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/15     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/15     МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     SXCOAL: МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛИЙН СҮҮДЭРТ ХУМИГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ БАНК: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВИХ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААГ 50:50 БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13    

Сэлбэ голын дагуу 21.6 км үерийн далан, тохижилт хийнэ www.zindaa.mn

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан.
Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Тухайн байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.
“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар “Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө” гэлээ. Тус компани нь 2024 оны зургаадугаар сарын 20-ноос далангийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зураг төслийн дагуу технологийн алдаагүйгээр ажлыг гүйцэтгэсэн гэв. Биднийг очиход ажлын талбай дээр 45 инженер, техникийн ажилтан ажиллаж байлаа.
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр үерийн далан, явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ.
Зураг төслийг гаргасан "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэдгийг тодотголоо.
Түүнчлэн үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил дууссаны дараа Сэлбэ голын байгалийн тогтцыг алдуулахгүйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажилд газар доорх шугам сүлжээг шийдэх асуудлууд ихээхэн бэрхшээл учруулж байсныг дурдлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээг дижитал хэлбэрт оруулах нь хотын хувьд бас нэг чухал төлөвлөлт болж байгааг онцоллоо. Ингэснээр Улаанбаатар хот газар доорх дэд бүтцээ мэддэг, хамгаалдаг, авто зам, бүтээн байгуулалтын ажлуудтай газар доорх шугам сүлжээг уялдуулдаг болох юм.



Нийтэлсэн огноо2025-06-16