1 ZANDANSHATAR GOMBOJAV APPOINTED AS PRIME MINISTER OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      2 WHAT MONGOLIA’S NEW PRIME MINISTER MEANS FOR ITS DEMOCRACY WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/13      3 ULAANBAATAR DIALOGUE SHOWS MONGOLIA’S FOREIGN POLICY CONTINUITY AMID POLITICAL UNREST WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/06/13      4 THE UNITED NATIONS CHILDREN’S FUND (UNICEF) IN MONGOLIA, THE NATIONAL FOUNDATION FOR SUPPORTING THE BILLION TREES MOVEMENT, AND CREDITECH STM NBFI LLC HAVE JOINTLY LAUNCHED THE “ONE CHILD – ONE TREE” INITIATIVE WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/06/13      5 NEW MONGOLIAN PM TAKES OFFICE AFTER CORRUPTION PROTESTS WWW.AFP.MN PUBLISHED:2025/06/13      6 GOLD, MINED BY ARTISANAL AND SMALL-SCALE MINERS OF MONGOLIA TO BE SUPPLIED TO INTERNATIONAL JEWELRY COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      7 AUSTRIA PUBLISHES SYNTHESIZED TEXTS OF TAX TREATIES WITH ICELAND, KAZAKHSTAN AND MONGOLIA AS IMPACTED BY BEPS MLI WWW.ORBITAX.COM  PUBLISHED:2025/06/13      8 THE UNITED STATES AND MONGOLIA OPEN THE CENTER OF EXCELLENCE FOR ENGLISH LANGUAGE TEACHING IN ULAANBAATAR WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/12      9 MONGOLIA'S 'DRAGON PRINCE' DINOSAUR WAS FORERUNNER OF T. REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/12      10 MONGOLIA’S PIVOT TO CENTRAL ASIA AND THE CAUCASUS: STRATEGIC REALIGNMENTS AND REGIONAL IMPLICATIONS WWW.CACIANALYST.ORG  PUBLISHED:2025/06/12      БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН II БЛОКИЙГ 12 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/15     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/15     МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     SXCOAL: МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛИЙН СҮҮДЭРТ ХУМИГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ БАНК: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВИХ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААГ 50:50 БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САН, КРЕДИТЕХ СТМ ББСБ ХХК “ХҮҮХЭД БҮРД – НЭГ МОД” САНААЧИЛГЫГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР А.ҮЙЛСТӨГӨЛДӨР АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХЭРХЭН АЖИЛЛАНА ГЭЖ АМЛАВ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     “АНГЛИ ХЭЛНИЙ МЭРГЭШЛИЙН ТӨВ”-ИЙГ МУИС-Д НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     Г.ЗАНДАНШАТАР БАЯЛГИЙН САНГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ АМЛАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12    

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулна www.montsame.mn

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна.
Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсныг тус станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар нөхсөн билээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлдэг. Одоогоор 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, нийслэл төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байна. Ирэх өвөл эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй тул үүнийг нөхөхөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь Улаанбаатар хот 2024 онд дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулсны үр дүн. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барихаар хэлэлцээр хийж байгаа аж.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар дээрх станцад ажиллах үеэрээ, “Дулааны III цахилгаан станцад осол гарч, хэд хэдэн турбин генератор гэмтсэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон мэдээлэл авсан. Энэ жил Хүннү хотод 300 МВт нарны, 90 МВт батарей станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер шалгаруулалтыг зарласан. Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч гаргаж авах төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг шалгаруулж байгаа. Мөн хотын бохирын үнэрийг шийдэхээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж 10 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалтыг босгож байна. Долоодугаар сарын эхээр ТЭЦ-5 төслийн тендер сонгон шалгаруулж дуусна” гэв.
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн 100 хувийн өмчлөлийн батарей станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-06-15