1 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      3 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      4 GOVERNMENT DISCUSSES AMENDMENTS TO STATE BUDGET AT ITS FIRST SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/19      5 CROSS-PLATFORM INTEGRATION IN ASIAN GADGETS WWW.TRADEFLOCK.COM  PUBLISHED:2025/06/19      6 MONGOLIA’S ‘DRAGON PRINCE’ DINOSAUR WAS FORERUNNER OF TYRANNOSAURUS REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      7 16 KILLED IN WATER-RELATED ACCIDENTS IN MONGOLIA SO FAR THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/19      8 ADB LAUNCHES 2ND MONGOLIAN TOGROG BOND IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/18      9 G.ZANDANSHATAR: ONE-THIRD OF PREVIOUS GOVERNMENT RETAINED TO CONTINUE MEGA PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/18      10 EBRD LENDING UP TO MNT 26.2 BILLION TO SUPPORT MONGOLIA’S AUTOMOTIVE SECTOR WWW.EBRD.COM PUBLISHED:2025/06/18      РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     УЛААНБААТАРЫН ХОЁР ДАХЬ ТОМ ЗАДГАЙ ТАЛБАЙ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Б.ЖАВХЛАН: 2025 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 535 ТЭРБУМ, УРСГАЛ ЗАРДЛЫГ 1.8 ИХ НАЯДААР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     А.ТӨМӨРИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХГҮЙ БАЙСААР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ, ТАЛИЙГААЧИЙН ХЭРЭГ МАРТАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     БНХАУ-ААС КОКОСЖСОН НҮҮРС ТАТВАЛ АДАГЛААД БАРЬЦАЛДУУЛАГЧИД 300 ТЭРБУМ ЗАРАХГҮЙ, УГААРТАХ ЭРСДЭЛ+АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     МОНГОЛБАНК БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТАН ГУЛДМАЙГ ХУДАЛДААНД ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БОЛОВСРОЛ, НАМТАР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗЭСИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 701.8 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18    

БНХАУ-аас кокосжсон нүүрс татвал адаглаад барьцалдуулагчид 300 тэрбум зарахгүй, угаартах эрсдэл+агаарын бохирдол буурна www.eguur.mn

Хэдийгээр хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барих асуудал энэ хавар хөндөгдсөн ч ажил эхлээгүй. Сайд нь ч огцроод явчихлаа. Гэтэл намар, өвөл хаяанд ирчихээд байна.
Утааны сонсгол гэдгийг хийж, агаарын бохирдлыг бууруулах олон шинэ арга хэмжээг ярилцаж хэлэлцсэн нь ердөө л хагас жилийн өмнө байна. Үүгээр л сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн стандарт хангалтгүй байна гэдгийг хангалттай ярьсан. Барьцалдуулагчийн хэмжээ, дэгдэмхий хийн ялгаруулалт зэрэг олон сэдэв энд уялдсан, наад зах нь мидлингийг солих ёстой гэж санал нэгдсэн.
Мидлинг бол түүхий нүүрс. Иймд түүхий биш хагас кокжсон нүүрс, хөх нүүрсний эрэлд гарцгаасан. Өмнө нь ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас хагас кокосжсон нүүрс импортлон турших гэхэд шүүмжилсээр байгаад болиулж байв.
Нэгэнтээ хийн түлш холбох, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг хөтөлбөр зэрэг хэрэгжиж байгаа тул энэ өвөлдөө түлээ түлшээ бэлдэх л ёстой. Ийм учир БНХАУ-аас хөх нүүрсийг зөвхөн түлшний зориулалтаар худалдаж авах зохицуулалтыг санаачилж байгаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Эрдэмтдийн зөвлөлөөс илчлэг өндөр нүүрсний сөрөг үр дагавруудыг дүгнэж гаргасан. Үндэсний хорооноос хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна.
Бид одоогийн "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна.
Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоог гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ" гэж мэдэгдээд байгаа.
Үнэн хэрэгтээ энэ хэмнэлт сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч, шуудайны тендертэй харьцуулж үзэхэд л ойлгогдох юм.
БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН ШУУД ХУДАЛДАН АВАЛТУУД
2022 он хүртэл үйлдвэрлэлийн технологийн материал болох барьцалдуулагчийг Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 01/414,  2022 оны 10/41 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн зөвлөмжийг буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн 3.4 дэх хэсэгт хамааруулан шууд гэрээ байгуулж байсан.
2023 онд барьцалдуулагч худалдан авахаар Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж дараах 3 багцаар зарласан:
Багц 01: Зүүн үйлдвэрт 13.2 тэрбум.₮ төгрөг , 9 ААН оролцож бүх тендерээс татгалзсан
Багц 02: Баруун үйлдвэрт 12.9 тэрбум.₮ төгрөг, 11 ААН оролцож бүх тендерээс татгалзсан
Багц 03: Төвийн үйлдвэрт 11.2 тэрбум.₮ төгрөг, 8 ААН оролцож бүх тендерээс татгалзсан
Нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болж галлагааны улирал хаяанд ирсэн тул ТБОНӨХБАҮАТ хуулийн /2005 оны 12 дугаар сарын 1-ний өдөр/ 34 дүгээр зүйлийн 34.1.2 болон 34.1.5 дахь заалтыг үндэслэл болгон дараах компаниудтай гэрээ шууд байгуулсан. Үүнд:
Импортын барьцалдуулагч:
Өвөр Монголын Дун И Рихуй Импорт Экспорт худалдааны ХХК /2023.10.04, ТТТХХК/23/534/
Жуншинь шинэ материалын технологи Ниншя ХХК /2023.10.16, ТТТХХК/1208/
Монгол барьцалдуулагч:
Люксдаймонд ХХК /2023.10.04, ТТТХХК/23/533/
Гарааны баргил тех ХХК /2023.09.26, ТТТХХК/509/
Гарааны баргил тех ХХК /2023.11.17, ТТТХХК/2023-1437/
2024 онд барьцалдуулагч худалдан авахаар ТТТХХК/20240102207 дугаартай 71,680,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээг “Нэг эх үүсвэрийн худалдан авах арга”-аар зохион байгуулахаар Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний дагуу ТБОНӨХБАҮАТ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтыг үндэслэл болгон дараахь компаниудтай гэрээ байгуулсан. Үүнд:
Импортын барьцалдуулагч "Жунжин шинэ материал технологи ХХК БНХАУ - 13,000 тонн /2024.05.25, ТТТ-2024-Н01/
Монгол барьцалдуулагч -Консорциум - 7,812 тонн /Гарааны баргил тех ХХК, Барилтрэйд ХХК, Хангайхан Өндөр ХХК-иудын хамтарсан консорциум, 2024.02.08, ТТТ-2024-152/
Гарааны баргил тех ХХК - 2,500 тонн /2024.08.31, ТТТ-2024-Н06/
2023 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр Тагнуулын ерөнхий газар болон холбогдох дээд шатны байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу барьцалдуулагчийг худалдан авалт хийгээгүй, Тендерийн тухай хуулийн 34.1.2-ийг баримталсан байна гэж үзсэн.
Энэ зэргээр 2018-2025 оны хооронд гэхэд 154,540 тонн барьцалдуулагчид 364 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулсан байгаа юм. Мөн нийт татан авсан барьцалдуулагчийн 67.2%-ийг импорт,  32.8%-ийг л дотоодын барьцалдуулагч эзэлж байна.
Нэг ёсондоо барьцуулдагч, шуудайнд дээрх мэтээр хандаж, 300 гаруй тэрбум төгрөг үрэхгүй. Үйлдвэрлэл явагдахгүй. Импортолж, савлаад худалдах маягаар агаарын бохирдол хийгээд эрүүл мэндэд сөрөг нөлөө бага шийдлийг л энэ өвөлдөө хэрэгжүүлье гэж үзээд байгаа юм билээ.
Үзүүлэлт Хагас коксжуулсан нүүрс
Угаарын хий (CO) ялгаралт Илүү бага – анхан шатны боловсруулалт хийсэн тул шаталт илүү бүрэн явагдана
PM2.5 болон PM10 тоосонцор Харьцангуй бага – хагас боловсруулсан тул хорт хольц бага
SO₂, NOₓ, үнс ялгаралт Бага – боловсруулах явцад хорт бодисуудын хэмжээ багассан
Угаартах эрсдэл Дунд зэрэг – гэхдээ гүйцэд шаталт хийгээгүй тохиолдолд эрсдэл байсаар
Агаарын бохирдолд үзүүлэх нөлөө Бага зэрэг сөрөг – цэвэр нүүрснээс дээр ч түүхий нүүрснээс бага
Шатаахад гарах дулааны чадал Илүү өндөр – нягтарсан, боловсруулах явцад илч сайжирсан
Хэрэглээний аюулгүй байдал Харьцангуй аюулгүй – зөв хэрэглэвэл угаартах эрсдэл багасна
Г.САНСАРМАА



Нийтэлсэн огноо2025-06-19