1 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      3 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      4 GOVERNMENT DISCUSSES AMENDMENTS TO STATE BUDGET AT ITS FIRST SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/19      5 CROSS-PLATFORM INTEGRATION IN ASIAN GADGETS WWW.TRADEFLOCK.COM  PUBLISHED:2025/06/19      6 MONGOLIA’S ‘DRAGON PRINCE’ DINOSAUR WAS FORERUNNER OF TYRANNOSAURUS REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      7 16 KILLED IN WATER-RELATED ACCIDENTS IN MONGOLIA SO FAR THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/19      8 ADB LAUNCHES 2ND MONGOLIAN TOGROG BOND IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/18      9 G.ZANDANSHATAR: ONE-THIRD OF PREVIOUS GOVERNMENT RETAINED TO CONTINUE MEGA PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/18      10 EBRD LENDING UP TO MNT 26.2 BILLION TO SUPPORT MONGOLIA’S AUTOMOTIVE SECTOR WWW.EBRD.COM PUBLISHED:2025/06/18      РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     УЛААНБААТАРЫН ХОЁР ДАХЬ ТОМ ЗАДГАЙ ТАЛБАЙ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Б.ЖАВХЛАН: 2025 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 535 ТЭРБУМ, УРСГАЛ ЗАРДЛЫГ 1.8 ИХ НАЯДААР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     А.ТӨМӨРИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХГҮЙ БАЙСААР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ, ТАЛИЙГААЧИЙН ХЭРЭГ МАРТАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     БНХАУ-ААС КОКОСЖСОН НҮҮРС ТАТВАЛ АДАГЛААД БАРЬЦАЛДУУЛАГЧИД 300 ТЭРБУМ ЗАРАХГҮЙ, УГААРТАХ ЭРСДЭЛ+АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     МОНГОЛБАНК БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТАН ГУЛДМАЙГ ХУДАЛДААНД ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БОЛОВСРОЛ, НАМТАР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗЭСИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 701.8 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18    

Б.Жавхлан: 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 535 тэрбум, урсгал зардлыг 1.8 их наядаар бууруулна www.eagle.mn

Г.Занданшатарын Засгийн газар анхны ээлжит хуралдаанаа хийж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн 2025 оны төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанд 2025 оны төсвийн тодотголын урьдчилсан танилцуулгыг хийлээ. Ирэх баасан гаригт дахин хуралдаж хэлэлцэхээр боллоо.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2-т "Тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалтууд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно" гэсэн агуулгатай зохицуулалт бий. Энэ зохицуулалт 2025 оноос хэрэгжиж эхэлж байгаа. Эхний зургаан сард бүтээн байгуулалт нь эхлээгүй ажил сүүлийн зургаан сард хийгдэнэ гэж байдаггүй. Тавдугаар сарын 31-ний байдлаар 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ нь хийгдээгүй байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу энэ хөрөнгө оруулалтын зардал шууд хэмнэлт болж байна гэсэн үг. 
Төсвийн орлого тасарснаас үүдэлтэй төсвийн алдагдал жилийн эцэст 2.3 их наядад хүрнэ гэсэн судалгаа байгаа. Үүний 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу бий болчихож байна гэсэн үг. Үлдсэн 1.8 их наяд төгрөгийг нь төсвийн тодотголоор зохицуулах шаардлага үүсэж байна.  535 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтын зардлаас, 1.8 их наяд төгрөг урсгал зардлаас хасагдана гэсэн үг.
Үндэсний хороод, зарим яамдын харьяа агентлаг зэрэг төрийн байгууллагуудыг татан буулгах, нэгтгэх зэргээр урсгал зардлыг бууруулна.
Төрийн албан хаагчдын тоог 2026 онд есөн хувиар бууруулах тогтоолыг УИХ баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж төрийн албан хаагчдын тоог цомхотгох ажил энэ удаагийн тодотголоос эхэлнэ. Есөн хувь гэдэг нь 14400 албан хаагч" гэв.



Нийтэлсэн огноо2025-06-19