1 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      3 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      4 GOVERNMENT DISCUSSES AMENDMENTS TO STATE BUDGET AT ITS FIRST SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/19      5 CROSS-PLATFORM INTEGRATION IN ASIAN GADGETS WWW.TRADEFLOCK.COM  PUBLISHED:2025/06/19      6 MONGOLIA’S ‘DRAGON PRINCE’ DINOSAUR WAS FORERUNNER OF TYRANNOSAURUS REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      7 16 KILLED IN WATER-RELATED ACCIDENTS IN MONGOLIA SO FAR THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/19      8 ADB LAUNCHES 2ND MONGOLIAN TOGROG BOND IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/18      9 G.ZANDANSHATAR: ONE-THIRD OF PREVIOUS GOVERNMENT RETAINED TO CONTINUE MEGA PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/18      10 EBRD LENDING UP TO MNT 26.2 BILLION TO SUPPORT MONGOLIA’S AUTOMOTIVE SECTOR WWW.EBRD.COM PUBLISHED:2025/06/18      РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     УЛААНБААТАРЫН ХОЁР ДАХЬ ТОМ ЗАДГАЙ ТАЛБАЙ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Б.ЖАВХЛАН: 2025 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 535 ТЭРБУМ, УРСГАЛ ЗАРДЛЫГ 1.8 ИХ НАЯДААР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     А.ТӨМӨРИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХГҮЙ БАЙСААР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ, ТАЛИЙГААЧИЙН ХЭРЭГ МАРТАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     БНХАУ-ААС КОКОСЖСОН НҮҮРС ТАТВАЛ АДАГЛААД БАРЬЦАЛДУУЛАГЧИД 300 ТЭРБУМ ЗАРАХГҮЙ, УГААРТАХ ЭРСДЭЛ+АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     МОНГОЛБАНК БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТАН ГУЛДМАЙГ ХУДАЛДААНД ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БОЛОВСРОЛ, НАМТАР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗЭСИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 701.8 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18    

“Монгол Шуудан” ХК болон “Ньюком” Групп хамтран дроноор хүргэлт хийх туршилтыг амжилттай хийлээ www.eagle.mn

Монгол Шуудан ХК нь Ньюком группийн охин компани Mongolian Smart Drone Delivery (MSDD) болон Японы Aeronext Inc.-тэй хамтран анхны дрон хүргэлтийн туршилтын нислэгийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ нь зөвхөн техникийн дэвшилт байхаас гадна логистикийн шинэ үе, ухаалаг хүргэлт рүү хөтөлсөн стратегийн чухал алхам боллоо.
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: “Бид дрон хүргэлтийн туршилтыг амжилттай эхлүүлснээр Монгол Улсад технологид суурилсан шуудангийн шинэ үе эхлүүлж байна. Монгол Шуудан нь зүгээр захиа, илгээмж дамжуулагч бус, хүртээмж, инновац, итгэлцлийг хослуулсан үндэсний логистикийн сүлжээ болохоор ажиллаж байна”.
Дроны онцлог: Японд үйлдвэрлэгдсэн ACSL PF4-CAT3 загварын дрон нь 5 кг хүртэлх ачааг 35 км зайд хүргэх чадвартай. Цаг агаарын нөлөөг багасгах технологиор тоноглогдсон энэхүү дрон нь 2025 онд Монгол Улсад цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүд рүү нийт 78 удаа амжилттай зөөвөрлөсөн туршлагатай.
Нислэгийн үр дүн: Тус дроноор Монгол шуудан компанийн салбар хооронд 3.58 км зайд 4.8 кг ачааг 7 минутад амжилттай хүргэлээ.
Энэхүү шийдэл:
Хотын түгжрэл, замын саадыг давж, хүргэлтийг хялбарчилна;
Авто замтай биш бүсэд ч аюулгүй хүргэлт хийх боломжтой болгоно;
Бензин, дизель хэрэглэдэггүй тул хүлэмжийн хийн ялгаруулалтгүй байгальд ээлтэй хүргэлтийн арга юм.
 “Монголиан Смарт Дрон Деливери” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонпүрэв: “Дрон бол ердөө тээврийн хэрэгсэл биш, ирээдүйн шуудангийн нэг хэсэг байх ёстой. Ньюком групп энэхүү дэвшилтэд технологийг Монголд хэрэгжүүлэхээр үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан компанитай хамтран ажиллаж байна.”
Төслийн хамтрагчид:
Монгол Шуудан ХК: Үндэсний логистикийн сүлжээг түшиглэн инновац нэвтрүүлэгч оператор
Монголиан Смарт Дрон Деливери ХХК: Ньюком группийн охин компани (Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-тэй Монгол Улсын анхны байгууллага)
Aeronext Inc. (Япон):  Япон улсын дрон технологи хөгжүүлэгч компани бөгөөд Япон улсдаа дрон хүргэлтийн сүлжээ ажиллуулдаг.
Монгол Шуудан ХК-ийн тухай: Монгол Улсын үндэсний шуудангийн оператор болох “Монгол Шуудан” ХК нь бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч,төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээг эзэмших тус байгууллага нь дотоод болон олон улсын шуудан, цахим худалдааны хүргэлт, төрийн Хурдан цэгийн үйлчилгээ, хот хоорондын логистик зэрэг өргөн хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг.
Ньюком группийн тухай: Ньюком групп нь 1993 онд үүсэн байгуулагдсан бөгөөд харилцаа холбоо, иргэний нисэх, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгийн менежмент зэрэг стратегийн тэргүүлэх салбаруудад тогтвортой амжилттай ажиллаж буй үндэсний компани юм.

 



Нийтэлсэн огноо2025-06-19