"ТЭЦ-3"-д үүссэн цахилгаан дутагдлыг Бөөрөлжүүтээс эвсэл ӨМӨЗО-оос импортолж нөхнө www.eguur.mn
Энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан. Улмаар ослын улмаас учирсан хохирлыг тогтоохоор албаныхан ажиллаж буй.
Мөн энэхүү ослын хохирлоос хамаарч ирэх өвөл хотын зарим хэсэг хөлдөх эрсдэл бий болсон тул Засгийн газраас холбогдох арга хэмжээнүүдийг авч буй. Мөн хохирлыг тогтоох ажлын хэсэг болон хуулийн байгууллагууд уг асуудал дээр ажиллаж байгаа юм.
Одоогоор “Дулааны цахилгаан станц -3”-т гарсан ослын улмаас Улаанбаатар хотод хоёр төрлийн хүндрэл үүсээд байгаа юм байна.
Тодруулбал, 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүссэн. Дулааны дутагдлыг ТЭЦ-4 болон Амгалан ДЦС руу шилжүүлж, ТЭЦ-3-ын гэмтээгүй байгаа зуухыг зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлж дулааны эх үүсвэрийг хангана. Цахилгаан эрчим хүчний 50 мВт-ын дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2 дугаар блок 150мвт-ыг ашиглалтад оруулах эсвэл ӨМӨЗО-оос 80МВт-ын цахилгаан эрчим хүч импортолж нөхөхөөр төлөвлөсөн байна.
Д.ЦЭГЦ
Нийтэлсэн огноо2025-07-03