5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ www.eguur.mn
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сум, Төв аймагт мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж орон нутгаас мэдээлжээ.
Нийтэлсэн огноо2025-07-03