1 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      2 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      3 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      4 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      5 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      6 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      7 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      8 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      9 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      10 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ www.news.mn

Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэдүүд ерөнхийдөө уруудсан, унасан үзүүлэлттэй байна. Сүүлийн хэдэн жил уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн өсөлттэжй холбоотойгоор макро эдийн засгийн үзүүлэлтээд өссөн, өөдрөг байсан нь энэ онд улсын төсвийг 27 их наядаас 33 их наяд хүртэл тэлэх шалтгаан болсон.
Угтаа эдийн засагт өсөлт болон уналтын ханалтын  цэг гэх ойлголт бий. Харамсалтай нь өсөлттэй байх өөдрөг үзүүлэлтийг мөнхийн үргэлжлэх мэт санасан, зөрүүдэлсэн, зүтгэсэн харалган бодлого тодорхойлогч нарт салбарын судлаачид, эрдэмтэн судлаачдын "уул урхайн бүтээгдэхүүний үнэ буурч, орлого саарах тухай" анхааруулга, сэрэмжлүүлэг хандны цуурай мэт л байсан.
Харин өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ төсөөлсөн хэмжээнээс нь 40-50 хувиар буурч, улсын төсвийн гүйцэтгэл саарч, төлбөрийн тэнцэл алдагдагдалтай гарч байна. Нийт экспорт 2025 оны эхний  таван сард 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь  буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсан.  Тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ Гаалийн ерөнхий газраас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унасан нь уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засаг хүндрэл, сорилттой нүүр тулсан гэдгийг илтгэж байгаа юм.
Ийнхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг бус байгаа энэ үед Монгол Улс гадаад валютын албан нөөцийнхөө хувь хэмжээг чадвал нэмэгдүүлэх, чадахгүй бол бууруулахгүй байхад чиглэсэн бодлого баримтлах нь эдийн засагт үүсэх олон хүндрэлээс сэргийлэх боломж олгох юм. Оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэлийн алдагдал 470 орчим сая ам.долларт хүрэхээр байгааг Монголбанкнаас мэдээллэсэн. өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцэлийн алдагдал 8 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Цаашид түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн алдагдал өсөх магадлал өндөр байна.
Энэ оны эхэнд буюу 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч 5.5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаад валютын албан нөөц оны эхээс түүхий эдийн үнийн уналтаас үүдэн буурах чиг хандлагатай байсан юм.
Тэгвэл Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцэст өмнөх сараас 0.24 хувиар өсөж, 5.2 тэрбум ам.долларт хүрснээр валютын төлбөртэй импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.59 хувиар өссөн бол оны эхэн үетэй харьцуулахад 5.51 хувиар буураад байна.
Оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэлийн алдагдал 470 орчим сая ам.долларт хүрэхээр байгааг Монголбанкнаас мэдээллэсэн. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн тэнцэлийн алдагдал 8 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.  Цаашид түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор экспортын орлого буурсаар байх тохиолдолд төлбөрийн тэнцэлд ирэх сөрөг нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх нь тус дарамтыг бууруулах нэг хүчин зүйл болно. Монголбанк одоогоор валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулж байна. Тиймээс хөрсөн доороо валютын нөөцөө хадгалж байгаа Монгол Улсын хувьд алтны үнэ өссөн боломжийг алдаж болохгүй гэдгийг зарим улстөрчид хэлж байгаа бол олон жилийн турш 2000 орчим ам.долларын үнэтэй байсан алтны үнэ одоо 60-70 хувь нэмэгдэж 3450 ам.долларт хүрсэн энэ цаг мөчид Алт-3 хөтөлбөрийг эрчимжүүлж валютын нөөцөө нэмэгдүүлэх талаар ч санал санаачилга Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байна. Засгийн газар өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байсан түүхтэй. Харин одоо хэрэгжүүлэхээр зарласан “Алт-3” хөтөлбөр нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн байна.
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар зургаадугаар сард 480 сая ам.долларыг банкнуудад нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэн бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын төлбөртэй бараа, үйлчилгээний төлбөрийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажилласан байна.



Нийтэлсэн огноо2025-07-04