Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгджээ www.news.mn
Монгол Улсын хилээр 2026 оны эхний хагас жилд 4 сая 87 мянган орчим хүн нэвтэрчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ нь өмнөх оны мөн үеэс 491.9 мянга буюу 13.7 хувиар өссөн байна.
Энэ хугацаанд хилээр орсон 2 сая 75.4 мянган зорчигчийн 34.9 хувь нь Замын-Үүд, 25.4 хувь нь Чингис хаан, 10.4 хувь нь Гашуун сухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн боомтоор орсон бол 14.3 хувь нь бусад боомтуудаар нэвтэрсэн байна.
Улсын хилээр орсон нийт зорчигчдын 1 сая 599.4 мянга буюу 77.1 хувь нь Монгол Улсын иргэд, 476.0 мянга буюу 22.9 хувь нь гадаадын иргэд байв. Монгол иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 156.9 мянга буюу 10.9 хувиар, гадаадын иргэдийн тоо 97.4 мянга буюу 25.7 хувиар өссөн ажээ.
Гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь ангилбал 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс, 39.3 хувь нь Европ, 2.6 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.3 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн иргэд байгаа юм.
Харин гадаадын иргэдийн улсаар нь авч үзвэл 33.1 хувь нь Орос, 33.9 хувь нь БНХАУ, 11.9 хувь нь БНСУ, 3.0 хувь нь Япон, 1.9 хувь нь Герман болон 16.2 хувь нь бусад улс орнуудын иргэд байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-07-27





