Наадмын амралтын өдрүүдэд 370 мянган машин орон нутгийг зорьжээ www.news.mn
Баяр наадмын амралтын энэ өдрүүдэд хотоос 370 мянга гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьсон байна. Тиймээс ард иргэд та бүхэн авто осол, гал түймэр, үер усны аюулаас сэрэмжтэй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг уриалж байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгчээ.
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч томилгоожин үүрэг гүйцэтгэж байна. Баяр наадмын өдрүүдэд /2025.07.10-14/ бүртгэгдсэн 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 94 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 14 хүн гол, усанд амь насаа алдсаны хоёр нь уруйн үерт өртөж, амь насаа алдсан мэдээлэл бүртгэгджээ. Тиймээс,
Үерийн аюулаас хамгаалах далан, суваг,шуудуунд тогтмол үзлэг шалгалт хийж, гарц, урсацыг нээх, хяналт тавих,
Ой, хээриийн түймэр, үер, усны ослоос урьдчилан арга хэмжээг тухай бүрт зохион байгуулах,
Цаг агаарын мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, олон нийтийн оролцоог хангах,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зэргийг үүрэг болгожээ.
Нийтэлсэн огноо2025-07-16