1 JAPANESE EMPEROR NARUHITO’S VISIT TO MONGOLIA EMPHASIZES ‘SPECIAL STRATEGIC PARTNERSHIP’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/16      2 GOLD IS MONGOLIA’S NATURAL RESERVE STRATEGY WWW.OMFIF.ORG PUBLISHED:2025/07/16      3 WORLD LEADERS CONGRATULATE PRESIDENT OF MONGOLIA ON NATIONAL NAADAM FESTIVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/16      4 RIO TINTO APPOINTS IRON ORE BOSS SIMON TROTT AS CEO WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/07/16      5 OECD PREMIUM CATEGORIES: MONGOLIA UPGRADED, BANGLADESH AND SENEGAL DOWNGRADED WWW.CREDENDO.COM PUBLISHED:2025/07/16      6 FOOT-AND-MOUTH DISEASE OUTBREAK REPORTED IN GACHUURT, QUARANTINE IN EFFECT UNTIL END OF JULY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/16      7 URGENT TAX REFORM HIGHLIGHTED AT ECONOMIC FORUM WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/16      8 JAPANESE IMPERIAL COUPLE ATTEND WELCOME CEREMONY IN MONGOLIA WWW.ENGLISH.KYODONEWS.NET  PUBLISHED:2025/07/08      9 CU MONGOLIA EXPANDS LOGISTICS HUB TOWARD 1,000-STORE GOAL WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/07/08      10 KHAAN QUEST DEMONSTRATES ‘STRENGTH AND RESOLVE’ OF PARTNERS TO SEEK PEACE WWW.IPDEFENSEFORUM.COM PUBLISHED:2025/07/08      Г.ЗАНДАНШАТАР: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДАНХАР БҮТЭЦ, ҮР АШИГГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ ЭНЭ САРЫН 30-НЫ ДОТОР ТАНИЛЦУУЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН УЛМААС 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЖЭЭ WWW.NEWS НИЙТЭЛСЭН:2025/07/16     “УЛААНБААТАР ИХ ДУУЛГА”-Д ОРОЛЦОХ БАХРЕЙНЫ ЖҮДОЧИД ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     “БӨӨРӨЛЖҮҮТИЙН 2 ДУГААР БЛОК АШИГЛАЛТАД ОРВОЛ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     НААДМЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 370 МЯНГАН МАШИН ОРОН НУТГИЙГ ЗОРЬЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     У.БЯМБАСҮРЭНГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БЭТ-ӨӨР ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     АЛДАРТ ИНФЛЮЕНСЭР ЭШТОН ХАЛЛ МОНГОЛД ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ГЭРГИЙ Л.БОЛОРЦЭЦЭГ БОЛОН ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Г.ЗАНДАНШАТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА УРЬЧИХААД УРДАГГҮЙ, ЗАЛЧИХААД ЗААМДДАГГҮЙ УЛС БАЙХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Н.УЧРАЛ: ҮҮСМЭЛ ОРДУУДЫН 50+1 ХУВИЙГ ТӨР, АРД ТҮМНИЙ ЭЗЭМШИЛД АВАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08    

Г.Занданшатар: Эрчим хүчний салбарын данхар бүтэц, үр ашиггүй зардлыг бууруулж энэ сарын 30-ны дотор танилцуул www.eguur.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС-III-ын нөхцөл байдалтай танилцаж байна.
Тэрбээр, “Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо маргааш эрчим хүчний салбарт тулгамдаад байгаа асуудлыг анхаарч эхэлсэн. Тодорхой үүрэг даалгавар өгсөн. Үүнийхээ хэрэгжилтийг шалгаж явна. ДЦС-III дээр онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ-өөр Н.Тавинбэхийг мэргэжлийн хүн гэдэг утгаар нь томилсон. Эрчим хүчний салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлага тавьсан.
БЭТ ажиллах хугацаандаа төсөв, санхүүгийн зарцуулалт, бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран шалгахыг ЗГХЭГ-т, дэмжлэг үзүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгасан.
Бусад эх үүсвэрүүд хэрхэж байгаа талаар Эрчим хүчний сайд, Эрчим хүчний зохицуулах хороо анхаарах шаардлагатай байна. Тосонцэнгэлийн ДЦС-ын II блокийг ашиглалтад оруулах, Бөөрөлжүүтийн цахилгааны станцын II блокийг энэ онд багтаан нээх, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нээлтийг найм, есдүгээр сард амжуулах зэрэг ажлуудыг анхаараарай. Тавдугаар цахилгаан станц миний мэдэхээр 20 жил гацлаа. Гацсан олон төслүүдийн ард дандаа ашиг сонирхлын зөрчлүүд байсан шүү. Шат шатанд гацаадаг, мөнгө төгрөг нэхдэг. “Эрчис Монгол”-ын хийсэн судалгаагаар илүүдэл орон тоо их байна. Гэхдээ цомхотголд ажлаа хийж яваа инженер, техникийг ажилтнууд өртөх ёсгүй.
Эрчим хүчний болон бусад дагалдах хуулиудаа дахин сайн боловсруулж, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Эрчим хүчний салбар дахь данхар бүтэц, үр ашиггүй зардлаа бууруулж, энэ сарын 30-ны дотор ЗГ-т танилцуул.
Гурван сарын дараа шалтаг тоочих, мөнгө нэмж авах, ажил дуусаагүй гэсэн асуудлыг хүлээж авахгүй шүү. Энэ өвөл хүн ард минь даарахгүй, хөлдөхгүй өвөлжих ёстой” хэмээлээ.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-16