“Бөөрөлжүүтийн 2 дугаар блок ашиглалтад орвол хязгаарлалт хийхгүй” www.news.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ТЭЦ-3 ТӨҮГ-т ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж байна.
Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Н.Тавинбэх мэдээлэл өгөхдөө “Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийн улиралд тог цахилгааны хязгаарлалт хийхгүй.
ТЭЦ-3 цахилгаан станцын галд өртсөн барилгыг 2025 оны долдугаар сарын 25-наас буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэдгийг мэдээлсэн юм.
Нийтэлсэн огноо2025-07-16