1 MONGOLIA AND SAUDI ARABIA SIGN AIR TRANSPORT AGREEMENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/17      2 MINISTER OF FOREIGN AND EUROPEAN AFFAIRS OF CROATIA ARRIVES IN MONGOLIA FOR OFFICIAL VISIT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/17      3 EVERYTHING TO KNOW ABOUT HIV/AIDS IN MONGOLIA WWW.BORGENPROJECT.ORG  PUBLISHED:2025/07/17      4 CHINA-MONGOLIA BORDER PORT HANDLES 2,000 CHINA-EUROPE FREIGHT TRAINS THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/17      5 CHINA’S LARGEST NATURAL URANIUM PROJECT PRODUCES ITS FIRST BARREL WWW.NOTEBOOKCHECK.NET PUBLISHED:2025/07/17      6 E. TSENDBAATAR SUCCESSFULLY DEFENDS NORTH AMERICAN CHAMPIONSHIP BELT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/17      7 DAY 4: INDIA, MONGOLIA SURVIVE AS IRAN SWEEP GROUP B WWW.FIBA.BASKETBALL PUBLISHED:2025/07/17      8 JAPANESE EMPEROR NARUHITO’S VISIT TO MONGOLIA EMPHASIZES ‘SPECIAL STRATEGIC PARTNERSHIP’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/16      9 GOLD IS MONGOLIA’S NATURAL RESERVE STRATEGY WWW.OMFIF.ORG PUBLISHED:2025/07/16      10 WORLD LEADERS CONGRATULATE PRESIDENT OF MONGOLIA ON NATIONAL NAADAM FESTIVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/16      Г.ЗАНДАНШАТАР: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДЛАА БУУРУУЛЖ, АШГАА НЭМЭГДҮҮЛСНИЙ ДАРАА ҮНЭ ТАРИФ ЯРИХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ МАРГААШ КАЗАХСТАНЫ САГСЧИДТАЙ ТОГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     ХОРВАТЫН УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     “V ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААСАН АСУУДЛЫГ ХУУЛИЙНХАН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     Г.ЗАНДАНШАТАР: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДАНХАР БҮТЭЦ, ҮР АШИГГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ ЭНЭ САРЫН 30-НЫ ДОТОР ТАНИЛЦУУЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16     ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН УЛМААС 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЖЭЭ WWW.NEWS НИЙТЭЛСЭН:2025/07/16     “УЛААНБААТАР ИХ ДУУЛГА”-Д ОРОЛЦОХ БАХРЕЙНЫ ЖҮДОЧИД ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/16    

Саудын Арабын хаант улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа www.gogo.mn

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.16) Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж, дэд дарга Ражаб, Али Мохаммед А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зам, тээрийн сайд Б.Дэлгэрсайхан Монголд айлчлан ирж, Зам, тээврийн яаманд зочлон ирж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байгаад талархал илэрхийллээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж байгаа нь Монгол, Саудын Арабын хаант улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж байгааг онцлов.
ЗТЯ-наас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэхээр  48 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 
Талууд Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хооронд хамтын ажиллагааг хоёр улсын бүхий л салбарт гүнзгийрэн хөгжүүлэхийн төлөө хамтран нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа иргэний нисэхийн салбарт транзит тээвэр, зорчигч ачаа тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, ИНЕГ-ын аюулгүй байдал, хамгаалалт, олон улсын нисэх буудлын зөвлөн туслах үйлчилгээ, туршлага солилцох, хамтран ажиллах боломжууд, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын тухай ярилцлаа.
Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж "Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь манай хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой. Цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв.
Уулзалтад:
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж
Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Ражаб, Али Мохаммед А
Саудын Арабын Хаант Улсын Элчин сайдын яамны дэд сайд Мажед, Бин Шовэил
Иргэний нисэхийн ерөнхий газрын Олон улсын хэлэлцээр хариуцсан захирал Аль Сухайбани, Абир Ибрахим
Иргэний нисэхийн ерөнхий газрын Олон улсын харилцааны шинжээч Алотайби, Сагар Абдулла К
Иргэний нисэхийн ерөнхий газрын хэлэлцээрийн шинжээч Алраожи, Язид Абдулла А нар оролцлоо гэж ЗТЯ мэдээлэв.



Нийтэлсэн огноо2025-07-17