1 OVER 60% OF CITIZENS DISSATISFIED WITH PUBLIC SERVICES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/07      2 MONGOLIA EXPORTS GOODS TO 68 COUNTRIES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/07      3 CHINA-AIDED PROJECTS BRING BENEFITS TO PEOPLE IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/07      4 HYDROGEN-AMMONIA ROLE IN CO2 GOALS RISING WWW.GLOBAL.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/08/07      5 EMPEROR'S VISIT TO MONGOLIA REAWAKENS HISTORY, HEALS OLD WOUNDS WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/08/06      6 MONGOLIA TO STUDY CHINA’S PENSION REFORM EXPERIENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      7 CIVIL SERVANTS' PERFORMANCE EVALUATIONS TO BE MADE PUBLIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      8 ENTRÉE RESOURCES MINING OPERATIONS PAUSED AMID MONGOLIA LICENSE TRANSFER DELAY WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/08/06      9 GREENHOUSE COMPLEX PROJECT TO BE IMPLEMENTED IN SHUVUUN FABRIK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      10 PRIME MINISTER OF MONGOLIA RESOLVES TO ESTABLISH ECONOMIC DEVELOPMENT BOARD AS PERMANENT BODY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      Н.ТАВИНБЭХ: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛИЙН ДУЛААН, ЦАХИЛГААН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/07     “УРТ ЦАГААН” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАЛД ЗОГСООЛ БАРИХ АЖЛЫН ЯВЦ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/07     ДЦС-5 ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХААР 21 ОРНЫ 43 БАГ САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     Б.ЦЭНГЭЛ: ТӨК-ИУД ОХИН КОМПАНИУДТАЙГАА НИЙЛЭЭД 109 БАЙГААГ 87 БОЛГОЖ БУУРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БОГД ХААНЫ ОРДОН БОЛОН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦ 350 САЯ КИЛОВАТТ ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДАРХАН-УУЛ: ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 36.7 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН ӨСӨЛТИЙГ БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД АШИГЛАХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06    

“Урт цагаан” цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна www.montsame.mn

“Урт цагаан” цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын явц 82 хувьтай үргэлжилж байна.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрладаг нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Одоогоор далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийт 1.3 га талбайг хамарсан уг цэцэрлэгт хүрээлэнг 109 автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан. Далд зогсоолыг барих ажлын явц 90 хувь, үйлчилгээний төвийн барилгын гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны 12 дугаар сард дуусгах гэрээтэй бөгөөд гурван давхар үйлчилгээний төвийн барилгын ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна” гэв.
“Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн Архитектор С.Батзориг “Ерөнхий төлөвлөлтийг төлөвлөхдөө баруунаас зүүн тийш чиглэн, хойшоо Гандан руу зорчдог байхаар аялал жуулчлалын урсгалыг бий болгохыг зорьсон. Ингэхдээ нийт талбайг дөрвөн хэсэгт хуваан төлөвлөлтийг гаргасан юм. Тухайлбал, арын урсгалыг аялал жуулчлалд зориулан хана дагасан хадны сүг зураг, хээг шийдэж өгсөн. Харин голын хэсэгт иргэд суух зориулалттай сандал, саравч, тайз, мананжуулагч, чийгшүүлэгчтэй байх бол удаах хэсэг нь хоёр талаараа мод бүхий ногоон байгууламж, зөөлөн замтай байна. Авто замын хажуугийн хэсэг нь явган болон дугуйт хэрэгсэлтэй зорчигч зорчиход тохиромжтой шулуун зам байх юм. Мөн автомашины далд зогсоол руу орох аюулгүйн гарцтай бөгөөд нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлж байна” гэв.
Түүнчлэн дөрвөн блок бүхий 320 метр урт, 7,400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд, дулаан зогсоолыг орчин үеийн шийдлийн дагуу барьж байна. Одоогоор эхний гурван блок далд зогсоолын барилга угсралтын ажил дууссан. Энэхүү зогсоол нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй, цахилгаан машины цэнэглэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах зогсоолтой байх аж.



Нийтэлсэн огноо2025-08-07