1 OVER 60% OF CITIZENS DISSATISFIED WITH PUBLIC SERVICES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/07      2 MONGOLIA EXPORTS GOODS TO 68 COUNTRIES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/07      3 CHINA-AIDED PROJECTS BRING BENEFITS TO PEOPLE IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/07      4 HYDROGEN-AMMONIA ROLE IN CO2 GOALS RISING WWW.GLOBAL.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/08/07      5 EMPEROR'S VISIT TO MONGOLIA REAWAKENS HISTORY, HEALS OLD WOUNDS WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/08/06      6 MONGOLIA TO STUDY CHINA’S PENSION REFORM EXPERIENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      7 CIVIL SERVANTS' PERFORMANCE EVALUATIONS TO BE MADE PUBLIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      8 ENTRÉE RESOURCES MINING OPERATIONS PAUSED AMID MONGOLIA LICENSE TRANSFER DELAY WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/08/06      9 GREENHOUSE COMPLEX PROJECT TO BE IMPLEMENTED IN SHUVUUN FABRIK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      10 PRIME MINISTER OF MONGOLIA RESOLVES TO ESTABLISH ECONOMIC DEVELOPMENT BOARD AS PERMANENT BODY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/06      Н.ТАВИНБЭХ: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛИЙН ДУЛААН, ЦАХИЛГААН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/07     “УРТ ЦАГААН” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАЛД ЗОГСООЛ БАРИХ АЖЛЫН ЯВЦ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/07     ДЦС-5 ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХААР 21 ОРНЫ 43 БАГ САНАЛАА ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     Б.ЦЭНГЭЛ: ТӨК-ИУД ОХИН КОМПАНИУДТАЙГАА НИЙЛЭЭД 109 БАЙГААГ 87 БОЛГОЖ БУУРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БОГД ХААНЫ ОРДОН БОЛОН ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦ 350 САЯ КИЛОВАТТ ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДАРХАН-УУЛ: ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 36.7 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН ӨСӨЛТИЙГ БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД АШИГЛАХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06    

Н.Тавинбэх: Энэ өвөл нийслэлийн дулаан, цахилгаан тасалдахгүй www.itoim.mn

"ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх тус станцад гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. 
"ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх: “ТЭЦ 3” нь 1004 хүнтэй,190 МВт-ын хүчин чадалтай, томоохон стратегийн ач холбогдолтой станц. Ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа. Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй учраас техник технологийн саатал гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-ний өдөр гарсан. Энэ нь анх удаа гарч байгаа саатал биш. Өмнө нь гарч л байсан. Энэ асуудлыг онцгой дэглэм тогтоосон, сэргээн босголтын ажил идэвхтэй явж байгаа үед сенсаац болгож байна. Харамсалтай нь, дотроосоо мэдээлэл тараасан нь туйлын зохимжгүй хэрэг гэж үзэж байна.  “ТЭЦ 3”-т гарсан гэмтлийг засварлах ажил долоон хоног л үргэлжлэхээр байгаа. Манай гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 гаруй жил болсон нэлээд насжилттай зуух. Өнгөрсөн жилийн өвлийн их ачааллын үед ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь бид засварлан хэвийн түвшинд оруулж байсан. 
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тус станцад томилогдсон БЭТ-ийн хувьд үргүй зардлыг багасгах, бүтэц орон тоог оновчтой болгох, ялангуяа худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгах чиглэлээр нэлээд хатуу арга хэмжээ авч ажиллаж байна. Харамсалтай нь үүнд дургүйцэж байгаа хүмүүс байх шиг байгаа юм. Ийм хүмүүс жирийн гардаг гэмтэл саатлыг сүртэйгээр нийгэмд мэдээлж, буруу ойлголт өгч, энэ ажилд саад учруулах үйлдэл гаргаж байна гэж харж байгаа. Үүнд бид шантрахгүй, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийх ёстой ажлаа үргэлжлүүлнэ. Энэ олон жил удсан, богшсон ажил болохоор амар биш байна. Үүнийг хууль хүчний байгууллагад өгч шалгуулна. Аваар, саатал гарсан үед түүнийг арилгах, үйлдвэрийн осолд өртсөн нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд, гадагш нь зараад, буруу ойлголт өгдөг хүн хамт олны дунд байх ёсгүй. Энд ажил хийдэг мэргэжлийн хүн байх ёстой.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гэмтэл гарсан зуух 50 гаруй жилийн насжилттай гэж байна. Ашиглах тохиромжтой хугацаа нь хэдэн жил байдаг вэ?
-Ер нь эх үүсвэрүүдийн тоноглолын ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Гэхдээ 25 жилийн хугацаандаа их болон урсгал засварыг цаг тухайд нь хийж байвал ашиглалтыг тодорхой хэмжээгээр уртасгах боломжтой байдаг. Гэвч энэ станцын нийт тоноглолын 70 хувь ашиглалтын хугацаа дууссан тоноглол байгаа. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа засвар хийж явах боломжгүй болсон. ТЭЦ 3 станцын багадаа 60 орчим хувийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа гэсэн үг.
-Шинэчлэлийг хэзээнээс эхлүүлэх вэ?
-Энэ сэргээн босголтын ажлыг Засгийн газраас онцгой анхаарал тавьж, улсын 2025 оны төсвийн тодотголд 50 мгВТ болон 25 мгВТ-ын гэсэн хоёр машиныг бүрэн шийдэхээр болж санхүүгийн асуудлыг шийдсэн. Одоо худалдан авах ажиллагаа, тэр дундаа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  ажил явагдаж байна. Энэ ажил амжилттай бүрэн хийгдэж дууссанаар манай станцын суурилагдсан хүчин чадлын 70 хувь нь цоо шинэ тоног төхөөрөмж болно гэсэн үг. Ингэж шинэчлэгдсэнээр станцын ашиглалтын хугацаа ахиад 30-40 жилээр сунгагдана. 
-Өвлөөс өмнө шинэчилж амжих болов уу?
-Шинэчлэх хоёр турбин Монгол Улсад үйлдвэрлэдэггүй. Монголын үндэсний компаниуд бие даагаад барилга угсралтын ажлыг нь бие дааж хийх боломжгүй нарийн технологитой тоног төхөөрөмжүүд юм. Тийм учраас импортоор худалдан авч оруул ирж, энэ чиглэлээр мэргэшсэн дэлхийн компаниудтай хамтарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Үүнд, мэргэжлийн компаниудын зөвлөснөөр 12-16 сарын хугацаа шаардлагатай байдаг.  Тэгэхээр энэ жилийн хувьд турбин шинэчлэх ажлыг амжихгүй. Харин 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс буюу тухайн оны өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилгаа дуусгана. Дулааны үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд хангахын тулд нэмэлт арга хэмжээ авна. 
-Энэ өвлийг осол, авааргүй давна гэсэн баталгаа хэр их байгаа вэ?
-Бид төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь хийж чадвал Улаанбаатар хотын болоод төвийн эрчим хүчний хэмжээнд нийлүүлдэг дулаан, цахилгааны эрчим хүчинд ямар нэгэн эрсдэлгүйгээр өвлийн их ачааллыг давах боломжтой.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-08-07