Монгол Улсад 600,699 жуулчин иржээ www.news.mn
Монгол Улсад 2025 оны эхний найман сарын хугацаанд 600,699 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын хамгийн их буюу 163,546 нь БНХАУ-аас ирсэн бол ОХУ-аас 154,037, Өмнөд Солонгос улсаас 134, 100, Япон улсаас 24,470, Казахстан улсаас 18,506 жуулчин иржээ.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй өмнө нь ярилцлага өгөхдөө "Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.
Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.
Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм" гэдгийг онцолж байв.
Нийтэлсэн огноо2025-09-07