1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ www.eagle.mn

Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55 088 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1420 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 846 хэрэг шинээр нээж, 328 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 133, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 88, өмчлөх эрхийн эсрэг 66 хэрэг зэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.Б нар нь төлөөлөн удирдах зөвлөлөөс мөнгөн хуримтлалыг шилжүүлэх талаар шийдвэр гараагүй байхад нэр бүхий банкинд 2 тэрбум 276 сая төгрөгийг шилжүүлж эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
А.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд бусдаас хахууль авсан, байгууллагын өмчийг ашиг сонирхлын зөрчилтэй хүнд түрээслүүлж бусдад давуу байдал бий болгосон, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг авч, ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-д зааснаар, Б.Д нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, М.Д нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,  
М.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гадаад улсаас Улаанбаатар хот дахь гаалийн газрын техник импорт гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн нэр бүхий иргэний бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр зөвшөөрөл олгож 21 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Б.М нь Монгол-Оросын хамтарсан ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхдаа бусдын ачааг түргэн шуурхай ачуулах, ачилтын вагоны хэмжээг нэмэгдүүлэх ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлэх зорилгоор бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн нэр бүхий иргэдэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,  
Нэр бүхий компанийн удирдах албан тушаалтан Д.Д нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас 803 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 80.3 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Нэр бүхий компанийн удирдах албан тушаалтан Ж.Г нар нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-10-08