1 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.0 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/14      2 ECONOMY FORECASTED TO GROW BY 5-6% IN 2026 WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/14      3 MONGOLIAN PRESIDENT ARRIVES ON FOUR-DAY STATE VISIT WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/10/14      4 SLUDGE PROCESSING PLANT CONSTRUCTION SET TO BEGIN NEXT YEAR IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/14      5 ASIA HOLDS THE WORLD’S HYDROGEN HEART — 500,000 TONS A YEAR LINK TWO GIANTS IN A SECRET CORRIDOR WWW.ECOTICIAS.COM PUBLISHED:2025/10/14      6 TMK TURNS UP THE GAS WITH RECORD MONGOLIAN PILOT FLOWS WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2025/10/14      7 MONGOLIA'S FOREIGN TRADE DROPS 5.7 PCT IN FIRST 9 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/14      8 PRESIDENT OF MONGOLIA U. KHURELSUKH TO PAY A STATE VISIT TO THE REPUBLIC OF INDIA WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/10/13      9 HOTEL MONGOLIA: YOU CAN CHECK OUT OF JAIL, BUT CAN’T LEAVE THE COUNTRY WWW.AFR.COM PUBLISHED:2025/10/13      10 BANK OF MONGOLIA: OUTLOOK FOR COAL AND IRON ORE PRICES REMAINS UNCERTAIN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/13      СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАС ОРЖ, ЗАМ ДАВААНД ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     ФЭЙСБҮҮК, ТЕЛЕГРАМ АШИГЛАН 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     НЭГ ТЭРБУМ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     БНХАУ ТАТВАРАА НЭМЭЭГҮЙ, ХАРИН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАТГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     АНУ-ЫН ХУУЛЬ ТОГТООГЧИД: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БҮРЭН ЭРХТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ НЬ АМЕРИКИЙН СТРАТЕГИЙН АШИГ СОНИРХОЛД НИЙЦНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     БАГАХАНГАЙ ӨРТӨӨНӨӨС ХӨШИГИЙН ӨРТӨӨ ХҮРТЭЛ ТӨМӨР ЗАМ ТАВИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 87 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     МАН-ЫН ЗОДООН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ГАЦААЖ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     УЛААНБААТАРТ 1 КГ ҮХРИЙН ЦУЛ МАХЫГ 24364 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13    

БНХАУ татвараа нэмээгүй, харин худалдааны байгууллагуудад тавих хяналтаа чангатгажээ www.itoim.mn

Сүүлийн өдрүүдэд Хятад улсаас Монгол руу орж ирж байгаа барааны татвар нэмэгдэж 40 хувь болсон гэх яриа гарсан. Тэгвэл энэхүү мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үгүйсгэлээ. Гаалийн тариф болон экспорт, импортын ямар ч бүтээгдэхүүн дээр татварын өөрчлөлт ороогүй, харин 2025 оны аравдугаар сарын 1-нээс БНХАУ-ын зүгээс худалдааны байгууллагуудад тавих татварын хяналтаа чангатгаж байгаа аж.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү: Сүүлийн үед Эрээнээс Монгол руу хийгдэж байгаа худалдаатай холбоотой Хятадын талаас татвараа нэмсэн гэх яриа гарч байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хоёр улсын хооронд импорт экспортын тарифыг тогтооход заавал Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгддэг. Монгол Улс БНХАУ-ын хооронд одоогийн байдлаар ийм гэрээ хэлцэл хийгдээгүй. 
Хятадын талаас дотооддоо, ААН корпорацад тавигдах татварын хяналт шалгалтын ажлаа сайжруулж, реформ хийж байгаа юм. Энэ хүрээнд долдугаар сарын 7-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан. Экспорт, ААН-ийн орлогын албан татвараа ил тод зөв тайлагнадаг байх тал дээр тодорхой журмаа өөрчилсөн байгаа. Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа энэ журмын дагуу бол өмнө нь Эрээн дээр худаалдааны эсвэл тээвэр зуучийн компаниуд нь Монгол руу экспортлох эрхгүй томоохон ААН-үүдийн албан ёсны эрхийг ашиглан Монгол руу экспорт хийх эрхгүй ЖДҮ-үүдийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу зарж үүн дээрээ НӨАТ-ын буцаан олголтоос 5-8 хувийн буцаалт авдаг. Ялангуяа цахилгаан бараа гэх мэт инновац шингэсэн бүтээгдэхүүн дээр 15 хувь хүртэлх Засгийн газрын татаас дэмжлэгийг авдаг нэмэлт орлоготой байсан ААН-үүд энэ хуулийн татварын шинэчлэлийн дагуу боломжгүй болохоор алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу ойлголт гаргах, Монголын талд үзүүлж байгаа зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх, Хятадын талаас татвар нэмсэн мэтээр буруу ойлголт өгсөн байна. Цаашдаа худалдаа эрхлэгч ААН-үүд иргэд бизнесийн байгууллагууд хариуцлагатай байж, буух эзэнтэй, буцах хаягтай тээвэр зууч, худалдааны компаниудтай харьцаж бараа бүтээгдэхүүний захиалга хийж байх хэрэгтэй. Эдгээр зуучлалын компаниуд өөрсдөө албан ёсны стандарт шаардлагад нийцсэн экспортын эрхтэй ААН-үүдээс бараа бүтээгдэхүүн зуучилж, худалдаж авах тал дээр  хариуцлагатай байх хэрэгтэй. 
Монголын бизнес эрхлэгчид цаг нь тулаад ирэхээр гэнэт ойлгосон юм шиг ажиллах биш урьдчилж энэ тал дээр бэлтгэлтэй бизнес төлөвлөгөөндөө тусгаад явах нь зүйтэй байна. Тухайлбал энэ хавар барилгын улирал эхлэхээр барилгын бараа материал татах, дотооддоо худалдаж авах, тоног төхөөрөмж худалдаж авах гэх мэт үйл ажиллагаа жижиг дунд экспортын эрхгүй ААН-үүдээс авах бус албан ёсны эрхтэй ААН-үүдтэй харьцаж захиалах мөн эдгээр ААН-үүдээс НӨАТ-ын буцаалтын татварыг бууруулах, инновац шингэсэн бүтээгдэхүүн татаасын хэмжээгээр хөнгөлөлт эдлэх талаар гэрээ хэлцлүүд хийвэл үнийн бууралт эдлэх боломжууд худалдан авагч талдаа үүсэхээр байна. Тиймээс иймэрхүү гэнэтийн буруу ойлголтод автахгүй байх нь чухал юм. 
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулахаар болсон. Хятадын талаас Монгол Улс руу экспорт хийхийг хориглосон гэх мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг БНХАУ-ын элчин сайдын яам албан ёсоор мэдэгдсэн байна.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-14