1 EIB GLOBAL SIGNS MEMORANDUM OF UNDERSTANDING WITH MONGOLIA TO UNLOCK UP TO EUR 1 BILLION FOR CLEAN ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      2 URANIUM SUPPLIES, MEGA REFINERY, DEFENCE IN FOCUS AT INDIA-MONGOLIA MEETING WWW.HINDUSTANTIMES.COM PUBLISHED:2025/10/15      3 MONGOLIA SEES INCREASE IN NEWBORN LIVESTOCK SURVIVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      4 MONGOLIA AND EUROPEAN INVESTMENT BANK TO PEN COOPERATION AGREEMENT FOR 1 BILLION EUROS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/10/15      5 2 DIE IN SUSPECTED CARBON MONOXIDE POISONING IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/15      6 INDIA, MONGOLIA INK 10 PACTS, TIES ELEVATED TO STRATEGIC PARTNERSHIP WWW.INDIANEXPRESS.COM  PUBLISHED:2025/10/15      7 INDIA-BACKED OIL REFINERY IN MONGOLIA TO BEGIN OPERATIONS BY 2028 WWW.DECCANHERALD.COM PUBLISHED:2025/10/15      8 TROY MINERALS INCHES CLOSER TO MINE PERMIT AT SILICA PROJECT IN MONGOLIA WWW.INVESTINGNEWS.COM PUBLISHED:2025/10/15      9 CENTRAL BANK DISCUSSES FUTURE OF DIGITAL PAYMENTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      10 TEACHERS TO GO ON STRIKE STARTING THURSDAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/15      БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     "МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Ж.БАТЖАРГАЛЫГ СОНГОЛОО" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС ШАЛТГААЛСАН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛДАГДАЛ 800 ТЭРБУМ ТӨГРӨГ ДАВЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ БҮРИЙН ЗАРДЛЫГ 10 ХУВИАР БУУРУУЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТББХ МАРГААШ 09.00 ЦАГТ ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     Н.УЧРАЛ: ЯАМД ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭ АХИУЛСАН УУ ГЭДЭГ ҮР ДҮНГ ХАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ЕБС-ЫН СУРАГЧИД ЭНЭ САРЫН 20-24 ХҮРТЭЛ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС БА ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15    

Орон сууцны үнийн индекс ба зах зээлийн төлөв www.itoim.mn

2025 оны есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс 2023 оны нэгдүгээр улирлыг 1.0 гэж тооцоход 1.34 болж өссөн байна. Энэ нь орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.0 хувь, өмнөх сараас 1.1 хувь өссөнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ сүүлийн нэг жилд 14 хувиар өссөн гэсэн үг.
Шинэ орон сууцны үнэ
Насжилтаар нь авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.
2025 оны есдүгээр сард шинэ орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болсон бөгөөд дүүргүүдийн дундаас Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу 5.56 сая төгрөгт хүрчээ.
Шинэ орон сууцны үнийн өсөлт дүүрэг тус бүрт харилцан адилгүй байсан бөгөөд Сүхбаатар дүүрэгт өмнөх оны мөн үеэс 24.5 хувь буюу 1095.6 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлттэй байв.
Харин Хан-Уул дүүрэгт 4.4 хувь буюу 202.3 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй дүүрэг байлаа. Энэ нь хотын төвийн бүс буюу Сүхбаатар дүүрэгт шинэ төслүүдийн үнэ хурдтай өсч, эрэлт өндөр байгааг илтгэнэ.
Хуучин орон сууцны үнэ
Харин хуучин орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ 2025 оны есдүгээр сард 4.66 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Дүүргүүдийн дунд Сүхбаатар дүүрэг дахин хамгийн өндөр үнэтэй буюу 5.85 сая төгрөгт хүрчээ.
Хуучин орон сууцны үнийн өсөлт дараах байдлаар байна. Чингэлтэй дүүрэгт үнэ 22.3 хувь буюу 1023.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлттэй байв.
Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувь буюу 294.3 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй байна. Энэ нь хуучин байрны зах зээлд ч мөн адил эрэлт нэмэгдэж, үнэ өсөж байгааг харуулж байна.
Орон сууцны түрээсийн үнэ
Туршилтын тооцоогоор, 2025 оны есдүгээр сард Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн дундаж үнэ дараах байдалтай байна.
1 өрөө орон сууц - сард 1.35 сая төгрөг
2 өрөө орон сууц - сард 1.94 сая төгрөг
3 өрөө орон сууц - сард 3.09 сая төгрөг
Эдгээр үзүүлэлт нь нийслэлийн орон сууцны зах зээлд нийтээрээ өсөлтийн хандлага давамгайлж байгааг, үүний зэрэгцээ түрээсийн үнэ ч мөн адил өсөж байгааг харуулж байна.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-15