"МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо" www.eguur.mn
МАН-ын бүлгийн хурлыг өнөөдөр 12.00 цагт зарласан ч Ж.Бат-Эрдэнэ "Бүлгийн хурал болохгүй. Өчигдрийн хурлаар намайг даргаас түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэвлэлд мэдээлэл өгсөн.
Гэтэл өчигдөр хуралдсан Ерөнхий сайд Г.Занданшатарын талын гэх МАН-ын бүлгийн 37 гишүүн өнөөдөр дахин хуралдаж бүлгийн даргаараа Ж.Батжаргалыг сонгосон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар " Манай бүлгийн хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ зугтаагаад ажлаа хийхгүй байна. Бүлгээ хуралдуулахгүй хэд хоночихлоо. Өнөөдрийн хурлыг өөрөө зарлачхаад орж ирсэнгүй. Тэгснээ бүлгийн групп дээр хурлыг хойшлууллаа гэж мэдэгдсэн. Төрийн ажил тоглоом биш. Олонх нь хуралдаад явах ёстой. Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2025-10-15