ЕБС-ын сурагчид энэ сарын 20-24 хүртэл танхимаар хичээллэхгүй www.news.mn
Энэ сарын 20-ноос буюу ирэх Даваа гаригаас эхлэн ЕБС-ын сурагчид тав хоног танхимаар хичээллэхгүй. Учир нь боловсролын хөтөлбөрт бие даалтын долоо хоногтой байх зохицуулалт оруулсан. Тиймээс энэ оны бие даалтын долоо хоног энэ сарын 20-нд эхэлж, аравдугаар сарын 24 хүртэл хичээлийн тав хоног үргэлжилнэ.
2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцуулсан. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байна. Ид хүйтний үед хүүхдүүдийг урт амраахаар болсон. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан. Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амраад, 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно. Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ.
Нийтэлсэн огноо2025-10-15