1 CRIMINAL INVESTIGATION LAUNCHED AGAINST MP D.AMARBAYASGALAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/28      2 MONGOLIA AND GERMANY TO HOLD NEGOTIATIONS ON DEVELOPMENT COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/28      3 MONGOLIAN HEALTH WORKERS BEGIN STRIKE AFTER EIGHT DAYS OF PROTEST WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2025/10/28      4 STEPPE FIRE DESTROYS 800 HECTARES OF LAND IN EASTERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/28      5 MONGOLIA’S CORRUPTION PROBE AT OYU TOLGOI MINING OPERATIONS UNFOLDS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/10/28      6 RIO TINTO AND SPIC QIYUAN BEGIN BATTERY-SWAP TRUCK TRIAL IN MONGOLIA WWW.MINING-TECHNOLOGY.COM PUBLISHED:2025/10/28      7 THE EUROPEAN UNION - MONGOLIA BUSINESS AND INVESTMENT FORUM LAUNCHES A NEW ERA OF ECONOMIC PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2025/10/28      8 BUILDING BRIGHTER FUTURES: ADB’S SUPPORT FOR EDUCATION IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/10/28      9 MONGOLIA TO COLLABORATE WITH CHINA, SOUTH KOREA AND UN TO TACKLE INCREASING YELLOW DUST STORMS WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2025/10/28      10 NORTH KOREAN INTERPRETER DEFECTS IN MONGOLIA, STRIKING BLOW TO KIM JONG-UN’S REGIME WWW.VISIONTIMES.COM  PUBLISHED:2025/10/28      РИО ТИНТО ГРУПП ОЮУТОЛГОЙ ХХК-Д АВЛИГЫН ЭСРЭГ ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     УОК: ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     УЛААНБААТАР-СИНГАПУРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЗАЙСАНГИЙН ГҮҮРИЙГ 54 ЖИЛИЙН ДАРАА БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЦЕГ-ЫН ДАРГААР Ж.БОЛДЫГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ШҮҮХ: "ТӨМӨРТЭЙ ОРД"-ЫГ ТӨРИЙН ӨМЧИД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ГОЛОМТ БАНК ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД БОЛСОН MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ИРЭХ САРД НЭЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ОЛОН АЙЛ ӨРХ ТҮЛШНИЙ ДУТАГДАЛД ОРЖ, ГАЛ АЛДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28    

УОК: Эрсдэлд бэлэн байхыг үүрэг болгов www.news.mn

Улсын онцгой комисс /УОК/-ын шуурхай штабын хуралдаан /2025.10.28/ боллоо. Хуралдаанд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам болон нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, эрүүл мэнд, түлш, эрчим хүчний аюулгүй байдал, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 14.6 сая, хангайн бүсэд 14.4 сая, хойд бүсэд 8.2 сая, төвийн бүсэд 6.0 сая, говийн бүсэд 12.5 сая, зүүн бүсэд 8.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарчээ.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 13 хоногийн буюу 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна.
Нийслэлд шахмал түлшийг 24 тээврийн компани зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксжсон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна.
Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Улсын онцгой комиссоос өнгөрсөн 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хангалтыг тогтмол хянах үүрэг чиглэл өгч, зарим аймагт газар дээр нь очиж ажилласан. Гэвч биднээс үл шалтгаалсан хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна. Дулааны цахилгаан станцуудыг хэвийн ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгах нь өвлийг хүндрэл багатай даван туулах үндсэн нөхцөл юм. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 МВТ хүрэхээр тооцоологдсон тул өндөр эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагуудыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл хийж буй малчдын нөхцөл байдлыг онцгойлон хянаж, мал сүргийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.
Өнөөдрийн байдлаар 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа аж. Энэ тоо цаашид өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй байлгах, зам даваа хаагдсан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож байгааг нэг урсгалаар тогтмол мэдээлэхийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Цаашид шатахууны хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх хэдий ч өвсний тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол үнийн хөөргөдөл үүсэх эрсдэлтэй байгаа тул онцгойлон анхаарахыг санууллаа.



Нийтэлсэн огноо2025-10-28