1 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      2 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      3 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      4 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      5 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      6 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      7 OVER 5,000 HOUSEHOLDS AT RISK FROM SNOWMELT FLOODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 PRIME MINISTER RAISES DEMANDS ON OYU TOLGOI PROJECT IN MEETING WITH RIO TINTO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/10      9 DISCUSSION ON FORESTS, WATER AND RANGELANDS TO BE HELD AHEAD OF COP17 IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/10      10 RIO TINTO HELPED REMAKE THE MONGOLIAN ECONOMY. NOW, THE COUNTRY IS PUTTING ITS HAND OUT FOR MORE (OPINION) WWW.THENIGHTLY.COM.AU PUBLISHED:2026/03/10      НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     “ХҮННҮ ЭЙР”-ИЙН ЗАХИРАЛ П.МӨНХЖАРГАЛ: ХОЁР ШИНЭ ОНГОЦ АВСАН Ч ЯАМ НИСЭХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН 2 ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ БАРИХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХЭРГИЙН МӨРӨӨР: Д.АМАРБАЯСГАЛАН "ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ" ЗҮЙЛ АНГИА ХАСУУЛЖ, ЭЦА, АТГ-Т 4 ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     МОНГОЛЫН 91 ИРГЭНИЙГ ДАЙНЫ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС ТАТАН АВЧИРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХОЁРДУГААР САРД ГАДААДЫН 776 ИРГЭНД МОНГОЛД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ГАДААД ХУДАЛДААНЫ БАЛАНС ЭЕРЭГ ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгойгоос Эрдэнэс Оюу толгой руу шилжүүлсэн 18.3 сая долларын зарцуулалтыг нууцаас гаргана www.itoim.mn

Эрдэнэс Оюу толгой компанийн чадавхыг сайжруулах зорилгоор 2021 оноос Оюу толгой ХХК-аас менежментийн зардал байдлаар жил бүр 5 сая ам.доллар шилжүүлэхээр болсон. Өнөөдрийг хүртэл Оюу толгой ХХК-аас Эрдэнэс Оюу толгой компанид 18.3 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байна. Гэхдээ Эрдэнэс Оюу толгой компанийн үе үеийн захирлууд энэхүү санхүүжилтийг юунд зарцуулсан талаар нарийн мэдээлэлгүй байгаа аж. Учир нь, Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой компанид шилжүүлэх 20 сая ам.долларын гэрээг Засгийн газрын шийдвэрээр нууцад хамааруулсан учраас зарцуулалт ил тод биш байгаа юм. Харин 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг нууцаас гаргах шийдвэр гаргасан байна. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, Нууцын хуулийн хүрээнд уг асуудлыг нууцаас гаргах тухай албан бичгээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүлээд байгаа аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газраас уг асуудлыг нууц гарга гэдэг албан бичиг нь Эрдэнэс Оюу толгой компанид ирээгүй байгаа гэж гүйцэтгэх захирал нь мэдээллээ.
Энэ талаар Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирал Э.Ганхүү: Өнөөдрийг хүртэл манай компани Оюу толгой компанитай хийсэн гэрээг нууцаас гарга гэдэг албан ёсны бичиг ирээгүй. Би өөрөө энэ гэрээг гардаж хийгээгүй учраас нарийн мэдээлэл алга.
2021 онд Эрдэнэс Оюу толгой компанийн хувьд Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөр оруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр нь гарч, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд захиалагчийн хяналт тавина гэдэг үндэслэлээр нийтдээ 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан. Ингээд 2022, 2023, 2024 онуудад жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтээ аваад явсан. Энэ хугацаанд олон улсын зөвлөх компаниудтай ажиллаж, Эрдэнэс Оюу толгой компанийн ажилчид чиг үүргийнхээ дагуу далд уурхайн бүтээн байгуулалтад хяналтаа тавьж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн Эрдэнэс Оюу толгой компанийн үйл ажиллагааны санхүүжилтэд ч энэ эх үүсвэр орсон байгаа. Одоо хууль хяналтын байгууллага нь шалгаад ирэхээр зарцуулалт нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг эцсийн дүгнэлт гарах байх. Намайг ажил авахад нийт 18.3 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн байсан. Ажлаа аваад үлдэгдэл санхүүжилтийг зогсоосон. Өмнө нь орж ирсэн санхүүжилтийн үлдэгдэл дээр компанийн зарим үйл ажиллагааг явуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд О.Батнайрамдал гишүүний асуултад хариулахдаа менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг мөн хөндсөн.
Тэрээр "Оюу толгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд нэмж тодорч байгаа. Тэр дундаа манай яаман дээр миний өмнө нь нууцын асуудлаар шийдвэрлэсэн тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал гарч ирж байгаа. О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байна. Гарын үсэг нь байна. Энэ асуудлыг Тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар материалыг нь бэлдээд дууссан байгаа. Нууцаас гаргасны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна" гэсэн юм.
Б.Энхбаяр сайдын О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг хүмүүс гэсэнд нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо зэрэг хүмүүс холбогдсон байх магадлал хамгийн өндөр байна. Учир нь, тухайн үед Монголын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинтотой хэлэлцээр хийж, олон улсын компаниудаас зөвлөх үйлчилгээ авах асуудал гарч байсан. Түүнчлэн, Оюу толгой ХХК-аас Эрдэнэс Оюу толгойд шилжүүлсэн эх үүсвэрээс "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн асуудал гарсан бөгөөд захирлууд нь мөн мэдээгүй гэсэн хариултыг өгөөд байгаа юм.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-11-05