1 RIO TINTO TO SELL US BORON ASSETS WWW.MINING.COM PUBLISHED:2025/11/27      2 MONGOLIA MAY JOIN CIS RAILWAY TRANSPORT COUNCIL WWW.REPORT.AZ PUBLISHED:2025/11/27      3 MONGOLIAN SOLAR PLANT: UNIQUE 2024 PROJECT UNVEILED WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/11/27      4 FACTORS SHAPING INDIA'S RENEWED INTEREST IN MONGOLIA AND WHY CHINA IS SURE TO NOTICE WWW.CALIBER.AZ PUBLISHED:2025/11/27      5 MONGOLIA OBSERVES REPUBLIC PROCLAMATION AND FIRST CONSTITUTION ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      6 OVER 200 INTERNATIONAL SHIPS NOW SAIL WITH MONGOLIAN FLAG WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/27      7 GOVERNMENT ALLOCATES MNT 1 BILLION FOR OVERTIME INCENTIVES OF MEDICAL STAFF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      8 MUNKHSUKH SUKHBAATAR APPOINTED AS OYU TOLGOI CHIEF EXECUTIVE OFFICER WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/11/26      9 MONGOLIA EMBRACES FOREIGN CAPITAL WWW.IFRE.COM PUBLISHED:2025/11/26      10 THERMAL POWER PLANT 5 TARGETS CLEANER AIR, RELIABLE ENERGY FOR ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ 2026 ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     2030 ОНД ЯНЖУУР ТАМХИНЫ ДУНДАЖ ҮНЭ 15 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ДӨРВӨН КОМПАНИ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     МОНГОЛ, ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ГАРСНЫ ДАРАА УЛСЫН ЦОЛ ОЛГОХ ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЕРӨНХИЙ САЙДЫН ОРОСТ НАЙР ТАВЬСАН САНАЛ НЬ МОНГОЛЫГ БАРУУНЫ ДАВХАР ХОРИГ, FATF-ЫН СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     "ТОМУУГИЙН ТАРХАЛТ ӨНДӨР СУРГУУЛИУДЫН 1-5 АНГИЙН СУРАГЧДЫГ ДАВАА ГАРАГААС ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛД ХЯТАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     KAZINFORM: МОНГОЛООС ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРСАН “SILK WAY STAR”-ЫН АНХНЫ ЯЛАГЧИЙН ЗАМНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27    

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ www.montsame.mn

Хотын төвийн ачааллыг даах тээврийн дэд бүтэцтэй болох Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын ажлыг  2026 онд эхлүүлэхээр төлөвлөөд буй.
НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү төслийг хотын хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөө дагуу төлөвлөж, ТЭЗҮ, концепз зураг төслийг боловсруулж дуусжээ. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /ESIA/-г БНСУ-ын “Иножен” компани болон Монгол Улсын “Эко Натур” компани хамтран гүйцэтгэж, 12 дугаар сард дуусгахаар ажиллаж байна. 
Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347.000 авто машин зорчиж байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж байна. Үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан. Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 15-нд урьдчилсан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд зарлах товтой байгаа. Том төслийн төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлж зохион байгуулах, төсөв босгох  ажил байна. Мөн Улаанбаатар трамвай төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ" гэв. 
Метро ашиглалтад орсноор хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөөлөл үзүүлж, агаарын чанарыг сайжруулж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.
Метроны өртөө орчимд худалдаа, үйлчилгээний төвийг байгуулна. Энэ нь хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болно. Тухайлбал, нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашиг хүртэх боломж бүрдэх тооцоолол гарчээ. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150.000 ажлын байр шинээр бий болно.



Нийтэлсэн огноо2025-11-27