1 RIO TINTO TO SELL US BORON ASSETS WWW.MINING.COM PUBLISHED:2025/11/27      2 MONGOLIA MAY JOIN CIS RAILWAY TRANSPORT COUNCIL WWW.REPORT.AZ PUBLISHED:2025/11/27      3 MONGOLIAN SOLAR PLANT: UNIQUE 2024 PROJECT UNVEILED WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/11/27      4 FACTORS SHAPING INDIA'S RENEWED INTEREST IN MONGOLIA AND WHY CHINA IS SURE TO NOTICE WWW.CALIBER.AZ PUBLISHED:2025/11/27      5 MONGOLIA OBSERVES REPUBLIC PROCLAMATION AND FIRST CONSTITUTION ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      6 OVER 200 INTERNATIONAL SHIPS NOW SAIL WITH MONGOLIAN FLAG WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/27      7 GOVERNMENT ALLOCATES MNT 1 BILLION FOR OVERTIME INCENTIVES OF MEDICAL STAFF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/27      8 MUNKHSUKH SUKHBAATAR APPOINTED AS OYU TOLGOI CHIEF EXECUTIVE OFFICER WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/11/26      9 MONGOLIA EMBRACES FOREIGN CAPITAL WWW.IFRE.COM PUBLISHED:2025/11/26      10 THERMAL POWER PLANT 5 TARGETS CLEANER AIR, RELIABLE ENERGY FOR ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/26      МОНГОЛ, ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ГАРСНЫ ДАРАА УЛСЫН ЦОЛ ОЛГОХ ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЕРӨНХИЙ САЙДЫН ОРОСТ НАЙР ТАВЬСАН САНАЛ НЬ МОНГОЛЫГ БАРУУНЫ ДАВХАР ХОРИГ, FATF-ЫН СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     "ТОМУУГИЙН ТАРХАЛТ ӨНДӨР СУРГУУЛИУДЫН 1-5 АНГИЙН СУРАГЧДЫГ ДАВАА ГАРАГААС ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛД ХЯТАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     KAZINFORM: МОНГОЛООС ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРСАН “SILK WAY STAR”-ЫН АНХНЫ ЯЛАГЧИЙН ЗАМНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     ЭРЭЭН ХОТЫН ГААЛИЙН ТАЛБАЙД 8000 ТОНН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ 35 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/27     "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.МӨНХСҮХИЙГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     ХАГАС КОКСОН ТҮЛШИНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА 226 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/26    

Допингийн шинжилгээний дүн гарсны дараа улсын цол олгох төсөл санаачилжээ www.news.mn

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.
Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.
Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-11-27